2011.10.05
Б.Бат-Эрдэнэ: Засаг нь УИХ-аа үл тоомсорлож байхад ажил яаж урагшлах вэ?
Хоёр жилийн өмнө баталсан УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй 20 гишүүний төлөөлөл өчигдөр11:00цагт Ерөнхий сайдтай уулзахаар цаг тохирсон байсан ч уулзалт болоогүй. 12:00 цагт эхлэх байсан МАН-ын хурлаар шалтаглаж үл тоомсорлосонд нь Ерөнхий сайд С.Батболдодтэд хэвлэлийнхнээр дамжуулан хатуухан үг чулуудав. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхий сайд С.Батболд та бүхнийг хүлээж аваагүй нь ямар шалтгаантай гэж үзэж байна вэ?
-Бид УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах шаардлагыг аравдугаар сарын 1-ний наана биелүүлж, тогтоолын биелэлтийг ханга гэсэн, Өнөөдрийг хүртэл хариу ирсэнгүй. Тиймээс УИХ-ын арван гишүүн өнөөдөр /өчигдөр/11.00 цагт Ерөнхий сайдтай уулзахаар цаг товлосон, Уулзсан бол удах шаардлага байгаагүй. Харамсалтай нь Ерөнхий сайд ирээгүй.-Намынх нь хурал Ерөнхий сайдад УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагад хариу өгөхөөс чухал байж дээ?
-Нэг зарчим алдагдаад байгаа юм. УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар, Ерөнхий сайд нь үүргээ биелүүлдэггүй.Олон жишээ бий.
Тухайлбал, урт нэртэй хууль хоёр жилийн хугацаанд огт хэрэгжсэнгүй. Энэ мэтээр хэрэгжүүлдэггүй, үл тоомсорлодог. УИХ нь гүйцэтгэх засаглал, сайдуудад хариуцлага тооцож чаддаггүй, Хамтарсан нэрээр хяналт, хариуцлагынх нь механизм гацчихсаныг нуух юм байхгүй.-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар та бүхний шаардлагад хариу өгсөн гэсэн?
-Огноо нь өнгөрсөн есдүгээр сарын 29-нд байгаа боловч өнөөдөр/өчигдөр/л ирж байгаа юм. Нөгөө л өмнө нь ирүүлдэг улиг болсон хариугаа өгсөн байгаа юм. 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд нэг ч зүйл хийгээгүй, өмнө нь өгч байсан, "еэвэндсэн" тэр хариултуудаа л өгч байгаа. Тиймээс бид хүлээж авахгүй.0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.