2011.09.08
Ц.Даваасүрэн: Том улс төрийн хүчин бутрах нь улс орны язгуур эрх ашигт хохиролтой
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах талаар УИХ-ын зарим гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Тэдгээр гишүүдийн дунд таны нэрийг байгаа гэх юм. Засгийн газрыг огцруулах болсон гол шалтгаан нь юу юм бэ?
-Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээлэл байхгүй байна.Э.Бат-Үүл гишүүн гарын үсэг зуруулж байна гээд л чимээгүй болсон санагдана.
Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах асуудлаар, тодруулбал, УИХ-ын 57 дугаар тогтоолын биелэлтийг хангуулах асуудлаар уг тогтоолыг дэмжсэн 20 гаруй гишүүд гарын үсгээ зурж, Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байна. Үүнд дургүйцсэн зарим нэг хүн агуулгыг нь гуйвуулах зорилготой ийм бор шувуу нисгэж байж болох юм. Өөр мэдсэн юм алга даа. Хаврын чуулганыг хааж, УИХ-ын дарга хэлсэн үгэндээ 57 дугаар тогтоолын биелэлтийг хангах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Үүнийг л дэмжиж, цаг алдалгүй шийдүүлэх зорилгоор гишүүд асуудал тавьж болохгүй нь юу байв гэж.-УИХ-ын сонгууль болоход жил ч хүрэхгүй хугацаа үлдсэн. Цаг хугацааны хувьд ийм байхад хэрэв Засгийн газар огцрох юм бол дараагийнх нь хэн байх вэ. Цаг хугацааны хувьд ямар байдаг бол?
-Чих хуурдаг, нүд итгүүлдэг гэдэг биз дээ. Болоогүй зүйлийг, нуу яриагаар үг хийж, худал ярих шаардлагагүй байх. Харин асуудал хөндөгдвөл дарга болох хүн ч мундахгүй биз. Цаг хугацааны хувьд бол ч манайхан гарам дээр морио солихгүй гэчхээд л сонгуулиас хэдхэн сарын өмнө М.Энхболдыг намын даргаас нь мулталж, Засгийн газрыг нь огцруулж байсан түүх бий.-Сүүлийн үед МАН-ын Бага хурлаар Намын даргын асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл тарж байгаа. Таны хувьд өнөөгийн намын даргынхаа хийж буй ажлыг хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. Яагаад?
-Одоогоор надад даргын асуудал яригдана гэсэн мэдээлэл алга. Чи нэг зүйл эрэлхийлээд, дахин дахин лавлаад байгаа учраас илэн далангүй нэг зүйлийг хэлэхэд Засгийн газрын ойлгомжгүй, шийдэмгий бус байдалд эргэлзэх хандлага бол байна. Хамтарсан гэх тодотголтой стандарт бус Засгийн газар "ярьж, амлаж байсан" шигээ гялалзуулаад байгаа юм үндсэндээ алга.-МАН-ыг хөгшчүүд залуустаа эрх мэдэл олгодоггүй гэсэн зүйл сүүлийн үед залуу гишүүдийн дунд яригдах болсон. Энэ талаар таны байр суурь?
-Эрх мэдлийг бүлэглэл, бизнесийн ашиг сонирхлоор хуваарилж байна гэсэн яриа бол байдаг юм. Ер нь, яагаад заавал хөнгөн замаар амархан бялуу хүртэх ёстой гэж Итгэл, үнэмшил төрүүлэхийн төлөө хөдөлмөрлөх хугацаа аль ч үед тохиолддог зүйл байх аа. Үүнд гомдвол улс төрд орсны ч хэрэггүй биз. Нөгөө талаар, МАН харин ч илүү шинэчлэгдэж нус сэлбэгдэж буй улс төрийн хүчин байх шүү. УИХ дахь энэ хоёр намын бүлгийн аль ньилүү шинэ гишүүдтэй байгааг нэг анзаарч харах хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хууль МАН-ын удирдах зөвлөл дэх цөөхөн тооны санаанд нийцэхгүй байгаа учраас хэлэлцэх явц удааширч байгаа хэмээн ярьж байгаа хүмүүстэй санал нэгдэх үү?
-Үгүй. Манай намын байр суурь тодорхой. Үндсэн хуулийн зарчмаараа ард, иргэд гишүүдээ нэрээр сонгож "УИХ-аа" байгуулдаг мажоритор тогтолцоогоо хадгалах. Харин АН-ын нөхдүүд маань "нам сонгодог" шинэчлэлт хийнэ гээд гацаанд оруулчхаад байна.-Хэрэв МАХН та бүхэнтэй эвсэх санал тавьбал таны хувьд хэрхэн хүлээн авах бэ?
-Эвсэхээс илүүтэй нэгдэх хэрэгтэй байна. Нийгмийн өмнө түүхэн үүрэг, хариуцлага хүлээж байдаг энэ том улс төрийн хүчин хагарч, бутрах нь улс орны язгуур эрх ашигт хохиролтой. Энэ дөрвөн үсгэнд их учир бий шүү.Нийтлэлч
Эх сурвалж
Монголын мэдээ
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.