С.Эрдэнэ:Намын бүлгийн дүгнэлтийн дараа огцруулах санал тавина
2011.05.03

С.Эрдэнэ:Намын бүлгийн дүгнэлтийн дараа огцруулах санал тавина

АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд С.Эрдэнэ гишүүн хоёр сайдыг огцруулах саналаа танилцуулах гэнэ гэсэн яриа өчигдөр Төрийн ордноор түглээ. Гэсэн ч өчигдрийн хурал дээр лав тэрээр ийм санал гаргасангүй. С.ЭРДЭНЭ гишүүнтэй холбогдож цөөн зүйл тодрууллаа.

-Таныг Засгийн газрын хоёр сайдыг огцруулах саналаа танилцуулна гэсэн яриа гарлаа. Энэ ортой мэдээлэл байв уу?


-Хоёр сайд гэж онцолсон юм алга байна. Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар санал хураагаад гишүүдийн олонхын саналаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хангалтгүй байна гэж дүгнэсэн. Ингээд бүлгээс ажлын хэсэг байгуулаад аль салбар нь хэдэн хувийн биелэлттэй байгаа гэдэг дүгнэлт гаргахаар болсон. Энэ ажлын хэсгийн дүгнэлт гарчих-сан байгаа. Өчигдөр бүлгээр хэлэлцэх байсан боловч Зас-гийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэхгүй гээд бүлгээр бас оруулсангүй. Ингээд л асуудлаа түр хойшлуулчхаад байна.

-Бүлгийн дүгнэлт бол гарчихсан юм байна шүү дээ. Ажлын хэсгийг хэнахалсан бэ?

-Гарсаан. Дүгнэлт бэлэн болсон  байгаа.З.Энхболд гишүүн ажлын хэсгийг ахалсан. Дараа долоо хоногийн бүлгийн хурал дээр танилцуулах байх.

-Тэгвэл сайд нарыг огцруулах саналаа дараадолоо хоногт өргөн барихнь ээ?

-Тэгнэ. Бүлгийн дүгнэлт дээр үндэслээд хангалтгүй ажилласан сайд нарыг огцруулах асуудлыг өргөн барих юм.

-Яг ямар салбаруудад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хангалтгүй  байгаа  гэж АН-н бүлэг үзэж байгаа юм бол.

-Хангалттай   ажилласан салбар гэж бараг байхгүй дээ. Ялангуяа Монгол Улсын хөгжлийн гол салбаруудын ажил хангалтгүй байгаа.

-Огцруулахаар ярьж байгаа хоёр сайд нь хэн хэн юм бэ?

-Тэрийг дараагийн бүлгийн хурлын дараа л хэлье дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.