Б.Бат-Эрдэнэ: Юутай ч намрын чуулган эхлэг
2011.09.06

Б.Бат-Эрдэнэ: Юутай ч намрын чуулган эхлэг


Ажлаа сайжруул гэж ахин дахин сануулаад байхад Д.Зоригт сайд үл тоосон тул ажилд нь ахиц гарсангүй гэж үзээд өмнө нь тавьж байсан үндэслэлүүдээрээ түүнийг огцруулах саналыг гурвантаа өргөн барихаар болжээ. Энэ нь үнэн эсэхийг Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй утсаар холбогдож тодруулсан юм.
-Таныг зарим гишүүдтэй хамтран Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах саналыг гаргах гэж байгаа гэж сонслоо?
-Өмнө нь би хэвлэлийн бага хурал хийлгэж байсан. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй бол холбогдох яамдын сайд нарт нь ажлын хариуцлага тооцно гэж. Ийм үндэслэлээр асуудалд хандаж байгаа.
Чуулганы завсарлагаанаар орон нутагт ажиллалаа.
Энд л холбогдох хүмүүс нь урт нэртэй хууль хэрэгжиж байгаа гэж мэдэгдээд байгаа болохоос биш газар дээрээ өөр байна. Ойн сан, усны эх бүрэлдэх газар уул уурхайн олборлолт явуулж болохгүй гэж хуульд заасан байдаг ч газар дээрээ өөр байна. Ер нь тэгээд манайд хэрэгжиж байгаа хууль гэж алга.
-Та хэвлэлийн хурал хийлгэхдээ урт нэртэй хууль хэрэгжихгүй бол Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг хөндөнө гэж байсан. Тэгэхээр одоо энэ асуудлыг албан ёсоор шийдвэрлэнэ гэсэн үг үү?
-Тийм. Би нэгэнт байр сууриа илэрхийлсэн шүү дээ.
-Уг асуудлыг хэзээ дэлгэх вэ?.
-Юутай ч намрын чуулган эхлэг.Тухайн үед шийдэх болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.