2010.02.12

Б.Бат-Эрдэнэ: Долдугаар сарын 1-ний ажлын хэсэг зөвлөмж санал гаргана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс заримзүйлийг тодрууллаа.

-Долдугаар сарын 1-ний үйл явдалд хяналт тавьж байгаа ажлын хэсгийн дүгнэлтийг хэдийд УИХ-д өргөн барих вэ?

-Долдугаар сарын нэгний үйл явдлын талаар ажлын хэсгийн хийх ажил үнэхээр их байсан. Уулзах ёстой хүмүүс, танилцах ёстой материалуудтайгаа танилцаж дууссан. Хэрэг явдлаас хойш хоёр жил өнгөрсөн тухайн өдөр шийдвэр гаргаж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд солигдсон болохоор амаргүй байна. Өдөөн хатгагчдыг тогтоох аргагүй болохоор зөвлөмж, санал гаргах байх.

-Намрын чуулганаар ой, голын ай савд ашигт малтмал олборлохыг хориглосон хууль баталсан. Энэ хууль хэзээнээс хэрэгжих юм?

-Ой, гол мөрний ай сав газрыг хамгаалах хуулийг 2009 оны долдугаар сард баталж арван хоёрдугаар сарын 15-наас мөрдөж эхлэх байсан юм. Гэхдээ энэ хууль хэрэгжихэд бэрхшээл их байгаа учир хугацаа их шаардана. Уг нь хуулийг боловсруулахдаа ойн болон гал мөрний ай савын зураг, судалгааг хийж өгсөн ч Байгаль орчны яамныхан цас зудтай байгаа болохоор хойш тавиад байх шиг.

-Энэ хууль хэрэгжихээр уул уурхайн компаниудад нөхөн төлбөр өгөх хэрэг гарна. Улсын төсөвт дахин ийм хэмжээний хөрөнгийн чадал байна уу?

- Засгийн газраас хамгаалалтад авах сав газрын хил хязгаарыг тогтооно. Урьдчилсан байдлаар 140 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгөх тооцоо байгаа. Гэхдээ нөхөн төлбөр олгохдоо уул уурхайн компани нөхөн сэргээлтээ хийсэн үү, татвараа цаг тухайд нь төлсөн эсэхийг шалгаад ирэхээр төлбөрийн хэмжээ буурах магадлалтай. Банк дампуурахад Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн бонд гаргаж болсон юм чинь байгаль орчноо хамгаалахад тар хэмжээ-ний хөрөнгө гаргахад болохгүй юм байхгүй.

-Өнөөдрийг болтол энэ хууль хэрэгжээгүй байгаа иь Засгийн газрын хариуцлагагүйнх уу?

-Хууль хэрэгжих хангалттай хугацаа байсан. Хуулийг гууль болгодгийн нэг жишээ нь. Лобби хийж байгаад хуулийг хэрэгжүүлэхгүй байх бодлого байхыг үгүйсгэхгүй. Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын лиценз байгаль орчинд халгүй гэж иргэдийн тархийг угааж байна. Үнэн хэрэг дээрээ хайгуулын лицензийг ашиглалтын болгох алга урвуулахтай л адил. Хайгуул хийж байсан компани орон нутгийнханд мэдэгдэлгүйгээр нэг л өдөр олборлолт явуулаад уулыг тал, талыг там болгоод хаяхад бэлэн. Ер нь манайд хариуцлагагүй уул уурхай хөгжлний тод жишээ нь "Монгол газар" компани байна. Орхон мөрний эргийг самарчихаад хоёр ч банкийг элгээр нь хэвтүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.