Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас доллугаар сарын 1 -ний талаар мэдээлэл сонсоно
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр нийгмийн хэв журмыг сахиулах чиг үүрэг бүхий хууль, хяналтын байгууллагууд хэрхэн ажилласныг тодруулах зорилготой ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаад хагас жил болох гэж байна. Өнгөрсөн оны долдугаар сарын 22-нд байгуулсан уг ажлын хэсэг хоёр сарын өмнө анхны хуралдаанаа хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай нэмэлт мэдээлэл авах зорилгоор тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүнийг дуудаж уулзжээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.ЭНХТҮВШИНГЭЭС тодрууллаа.
-Ажлын хэсгийн хуралдаанд Ерөнхий сайд асан С.Баяр оролцож дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Түүнээс хойш ямар хүмүүсийг дуудаж уулзав. Мэдээлэл цуглуулах ажил хэр ахицтай байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд арав гаруй хүнтэй уулзлаа. Долдугаар сарын 1-нд ямар хууль эрх зүйн актыг баримталж, хэрхэн ажилласан талаараа хууль хяналт, цагдаа хүч-ний байгууллагууд бүгд манай ажлын хэсэгт албан бичгээр дэлгэрэнгүй танилцуулга ирүүлсэн. Үүнд дээр нэмж тодруулах шаардлагатай мэдээллийг авахын тулд бид тухай үед шийдвэр гаргах төвшний хариуцлагатай албан хашиж байсан албан тушаалтнуудтай уулзаж байна.
-Хэн хэнтэй уулзаад байна вэ. Тодорхой нэр хэлж болох уу?
-Долдугаар сарын 1-ний хэрэг явдал болох үед ажиллаж байсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж мэдээлэл авахыг зорьж байгаа. Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан. Мөн тухайн үед УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан гишүүнээс мэдээлэл сонссон. Одоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзана. Тэрээр одоогоор гадаадад айлчилж байгаа. Ирэхээр нь уулзана. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр хэв журам сахиулах чиг үүрэг гүйцэтгэсэн хүчний байгууллагуудын зарим удирдлагатай уулзсан. Тухайлбал, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт нартай уулзаж мэдээлэл сонсоод байна. Үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн дотоодын цэргийн анги нэгтэлийн даргатай уулзсан.
-Өөр ямар албан тушаалтны мэдээллийг сонсох вэ?
-Тухайн үед Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяатай уулзах санал тавиад байгаа. Долдугаар сарын 1-нд онц байдлын штабыг даргалж байсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил гишүүнтэй уулзана.
-Бүх мэдээлэлтэй танилцаж, нөхцөл байдлыг тодруулсны дараа ямар алхам хийх вэ. Ажлын хэсгийн гол зорилго юу вэ. Иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэх тушаал хэн өгснийг тодруулах болов уу гэсэн хүлээлт нийгэмд байгаа?
-Долдугаар сарын 1-тэй холбоотой материалуудтай танилцаад дууссан. Одоо нэгдсэн нэг ойлголттой болохын тулд мэдээлэл сонсч байна. Манай ажлын хэсэг долдугаар сарын 1-нд нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэгтэй байгууллагууд хуулийн дагуу ажиллаж чадсан эсэх, хоорондын уялдаа холбоо ямар байсан бэ гэдэгт л үнэлэлт дүгнэлт өгнө. Тэгэхээр дүгээр сард багтаажманай ажлын хэсгийн raprax дүгнэлт хууль, хяналт, хүчний байгууллагатай холбоотой.
-Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болж байгаа. Хэзээ олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой болох вэ?
-Одоо ажлын хэсэг хуралдаад байх онц шаардлага байхгүй болсон. Нэг дүгээр сард батгааж ажлаа дуусгах бодолтой байгаа. түүнээс өмнө олон нийтэд ямар нэг мэдээлэл хийх боломжгүй. ажлын хэсгийн гишүүшд хэн нэг нь дангаараа мэдээлэл хийх, байр сууриа илэрхийлэхээс татгалзаж, нэгдсэн нэг ойлголттой болсны дараа олон нийтэд хандахаар тохирсон.