Ө.Энхтүвшин: Төсвийн зардлыг бүрэн танах боломжгүй
2011.11.22

Ө.Энхтүвшин: Төсвийн зардлыг бүрэн танах боломжгүй

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

Монгол Ардын Намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Суурь тэтгэврийн тогтолцооны тухай хэлэлцэж, хэд хэдэн тодорхой шийдэлд хүрч, ажил урагштай байгааг бүлгийн дарга онцоллоо. 2012 оны төсвийн хуультай нэг багц болж орж ирсэн Суурь тэтгэврийн тогтолцооны талаар хэлэлцсэн байна. Засгийн газар хөрөнгийн эх үүсвэр талаас нь тооцож үзсэн учраас 1995 оноос өмнө буюу хойно тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгахад тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх учраас дэмжих нь зүйтэй гэж бүлэг үзжээ. Харин Монгол Улсын 2012 оны төсөв дээр тус бүлгээс өнгөрсөн долоо хоногт төсвийн зардлыг бүх төвшинд царцаах шийдвэрийг гаргасан. Үүнийг бүлгээс гарсан ажлын хэсэг судалж үзсэний үндсэн дээр төсвийн зардлыг бүхэлд нь царцаахад анхаарах зүйлүүд байгааг бүлэгт танилцуулж, тодорхой саналуудыг оруулж ирсэн байна. Энэ алаар УИХ дахь Монгол Ардын Намын үлгийн дарга Ө.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Ажлын хэсгээс төсвийн зардлыг багасгах ямар саналыгоруулж ирэв?

-Тодорхой саналыг оруулж   ирсэн. Ажлын хэсэг  судлаад төсвийн зардлыг   бүгдийг нь 100 хувь царцаахад бэрхшээлтэй байна гэсэн саналыг оруулж ирлээ. Ингэхдээ тодорхой учрыг хэлсэн. Манай улсынхувийн ба улсын  сургуулиудад суралцаж байгаа оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гээд долдугаар сард хууль гаргачихсан. Мөн удахгүй болох сонгуульд 12.4, иргэдэд зургадугаар сарын 1-ээс өмнө олгох ухаалаг үнэмлэхэд 16 тэрбум төгрөг төсөвлөсөн. Түүнчлэн А гепатитын хөтөлбөр зэрэг хууль нь гарч, ажил нь эхэлсэн зүйлүүд байна. Эдгээрийг тусад нь ангилж, танах хэрэгтэй. Нийтэд нь танана гэдэг учир дутагдалтай байна гэсэн саналыг оруулсан. Үүнийг бид бодолцож үзэх шаардлагатай гэж үзлээ.

-Орлогынэхүүсвэрийгбийболгохталдээрямарнэгэнсаналгаравуу?

-Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоо юу байна вэ гэдэг дээр нэлээд ярилцлаа. Ингээд ажлын хэсэгт чиглэл өгсөн. Гадагш нь гаргаж байгаа газрын тос, нүүрс, төмрийн хүдрийн экспортын татварыг тодорхой хэмжээгээр бий болгож нэмэгдүүлэх боломж юу байна. Мөн Олон-Овоотын лицензтэй холбоотой асуудал байгаа. Үүнийг борлуулаад улсын төсөвт 65 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт оруулах бололцоотой гэж зарим гишүүн санал гаргасан. Үүнийг судлах хэрэгтэй. Улаанбаатар хот болоод бусад хот хоорондын аймгийн төвүүдийн замыг эвддэг хүнд даацын машинаас авах татварыг нэмэгдүүлэх бололцоог судалж санал гарган, орлого нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд ажлын хэсэгт үүрэг болголоо.

-Хөрөнгөоруулалтынболонурсгалзардлыгбагасгахтайхолбоотойөмнөххуралдаанаасгаргасаншийдвэрээөөрчлөхүү?

 

-Хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардлыг багасгахтай холбоотой чиглэлийг өмнөх хуралдаанаар өгсөн. Шинээр худалдаж авах автомашины зардал, тоног төхөөрөмжийн үнийг нэмэгдүүлэхгүй байх, конторын барилгыг шинээр барихгүй байх, орон тоог бууруулах чиглэлийг ажлын хэсэгт даалгасан. Үүн дээрээ тогтоно. Өмнөх бүлгийн хурлаар сургууль, цэцэрлэг, эмнэлгээс бусад гэж бид зааж өгсөн. Эдгээрийг тооцож үзээд 1595 орон тоог хэмнэх боломжтой гэж үзэж байна. Харин суллагдсан эх үүсвэрүүдийг юунд зарцуулах вэ гэдэг дээр улсын төсөв ирэх зургаан сард ямар байх гэдэг нь тааж хэлэхэд хэцүү, дэлхийн эдийн засгийн байдал тогтворгүй байгааг тооцож нэг хэсгийг нь тогтворжуулалтынхаа санд төвлөрүүлэх хэрэгтэй гэж үзлээ.

-Өмнөхсонгуулийнамлалтаабиелүүлэхталаархэлэлцсэнүү?

-2008 онд ард түмэнд амласан хөтөлбөрүүдийн дотроос анхаарах зүйлүүд үлдэж байна. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой эхчүүдэд олгох мөнгийг нэмэгдүүлэх, сонгуулийн амлалт болох 500 мянга , нэг сая төгрөг байгаа. Дээрх хэмжээнд хүргэдэггүй юм гэхэд 200 мянга, 400 мянгын хэмжээнд нэмэх боломжийг судалж үзэхээр боллоо. Мөн Аймаг орон нутагт хэрэгжих зайлшгүй зүйлүүд бий тэдгээрийг авч үзэхээр саналаа нэгтгэж, шийдвэр гаргасан. Тэгэхгүй бол төсөв батлахад хугацаа бага байна. Тиймээс АН-ын ажлын хэсэгтэй манай намын ажлын хэсэг уулзаж саналаа нэгтгэх ёстой. Ирэх пүрэв гаригаас хэлэлцээд төсвөө батална.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.