Д.Ганхуяг: Гишүүд тойрогтоо гурван тэрбумыг хуваарилаагүй
2011.11.03

Д.Ганхуяг: Гишүүд тойрогтоо гурван тэрбумыг хуваарилаагүй

УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн myхай хуулийн аравдугаар хэлэлцүүлгийг хийсний дараа АН-ын тус

хууль дээр ажиллаж буй ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягтай ярилцлаа.

-УИХ-аар ирэх оны төсвийн ээлжит хэлэлцүүлгийг хэлэлцээд  эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хоёр намын ажлын хэсгээс төсвийг нэлээд танасан нь хэлэлцүүлгийг түргэтгэх шиг боллоо...

-Хоёр намын, Төвийн байнгын хорооны ажлын хэсэг хамтарч ажиллаад үрэлгэн төсвийг хөгжлийн төсөв болгох зорилтдоо тодорхой хувиар хүрлээ. Ажлын хэсгийнхэн төсвийн урсгал зардлыг 800 гаруй тэрбум төгрөгөөр багасгалаа. Алдагдлыг 4.1-ээс гурван хувьтай болгосон. Үүнээс  250 гаруй тэрбум төгрөгийн алдагдал багасаж байгаа юм. Энэ нь нэг талаас манай улсын төсөв, санхүүгийн байдал эрүүл байна гэдгийг харуулж байгаа юм. 2008-2009 онд эдийн засгийн хямралыг тодорхой хэмжээнд хүртэж байсан ч түүнээсээ сургамж авсан байна гэж дэлхий нийтээрээ харагдах нэг шалтгаан болох болов уу.

- Ирэх жилийн орлогыг хэдэн их наядаар төсөвлөж байгаа вэ?

-6.5 их наяд төгрөгөөр төсөвлөсөн.

-800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хассан гэлээ, Засгийн газраас оруулж ирсэн төсвийн юунаас нь хассан юм бэ?

-АН-ын бүлгээс ирэх оны төсвийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед төсвийг  1.5 их наядаар танах шаардлагатай гэж  үзэж байсан. Харин МАН-аас 300-400 тэрбумаар танах боломжтой гэж үзэж байсан. Ер нь бол ирэх жилийн төсөв 1.2 их наяд төгрөгөөр танагдсан. 800 тэрбум дээр 260 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал нэмэгдэнэ. Ажлын  хэсгээс  шаардлагагүй, эсвэл хойшлуулж болох хөрөнгө оруулалтуудыг хассан. Үүнд хэдэн зүйлийг дурдаж болно.

Тухайлбал, төрийн байгууллагуудын шинээр барих конторыг бараг 100 хувь хассан.

Үүнд 60-аад тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Мөн цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг гэх мэт иргэдэд шууд  үйлчилгээ үзүүлдэг ажилтнаас бусад шинээр бий болох орон тоог хассан. Үүнээс 30-аад тэрбум орж ирж байгаа. Төрд тоног төхөөрөмж, машин техник авахтай холбоотой зардлуудыг ч бүхэлд нь хассан. Үүнээс 30 орчим тэрбум төгрөг нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн сум руу татсан зам шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг хассан. Үүнээс нэлээд хэмжээний мөнгө орж ирж байна. Нөгөө талаас Засгийн газраас төсөв санхүүгийн бодлогоо, Монгол банк мөнгөний бодлогоо УИХ-д оруулж ирдэг.  Үүнийг нь УИХ зангиддаг. Тиймээс ирэх жил хамгийн гол анхаарах зүйл бол дэлхий нийтийн нэрлэдгээр инфляцтай жил болно. Учир нь сонгуулийн үеэр эх барьж байгаа нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, нийгэм, халамжийг хавтгайруулдаг. Энэ нь сонгууль болох үед хүчээ авчихдаг. Инфляци ингэж хүчээ авахаар ямар ч зүйл үр дүнгүй болчихож байгаа юм. Тиймээс ирэх жил төрөөс баримтлах мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг ажлын хэсэгт нэгтгэж улс орныхоо эрх, ашгийг дээдэлсэн бодлогыг гаргаж чадлаа гэж хэлэх байна.Бид төсвийг хасна, хасна гээд хамаагүй хасчихаагүй. Монгол банкинд албан бичиг хүргүүлж, материал бэлтгүүлсэн. Үүнээс үзэхэд 2011 оныг  2012  онтой харьцуулахад cap бүр манай мөнгөний зах зээлд  нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ төсвөөр дамжуулагдан яаж өөрчлөгдөх вэ гэдэг  өөрчлөлтийг авсан.

-Ирэх онд иргэдийн цалин 53 хүртэл хувиар нэмэхээр төсөвт тусгасан  нь инфляцийг хөөрөгдөнө хэмээж буй. Үүнд ажлын хэсэг ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Ажлын хэсэг ирэх оны төсвийн хууль дээр ажиллахдаа хоёр үндсэн зарчмыг баримталсан. Үүнд, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, 1.5 сая төгрөгийг бүр иргэддээ өгөх гэсэн бодлогыг баримталсан. Үүнийгээ л инфляцийг хөөрөгдчихгүй байх, цалин тэтгэвэр, эх орны хишиг нь иргэддээ наалдсан байх хувилбарыг гаргаж ирсэн.Цалин дөрөвдүгээр сарын 1-ний дотор 80 мянган төгрөгөөр, тэтгэврийг мөн нэг дахин нэмэх, аравдугаар сарын 1-ний дотор үлдсэн цалинг нэмэхээр төсөвлөсөн. Хоёр намын мөрийн хөтөлбөрт 2008 оны цалингийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдүүлэх тухай тусгасан байгаа. Үүнийгээ ингэж хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

-Ирэх онд хөрөнгө оруулалт түлхүү хийгдэх ямар салбар байна вэ?

-Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гэсэн салбарт хөрөнгө оруулалт түлхүү хийгдэнэ. Ер нь хоёр намын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын асуудалд хэд хэдэн зарчмыг баримталж ажилласан. Үүнд, улс орны эрх ашиг, хоёр намын мөрийн хөтөлбөр гэх мэт асуудлыг харгалзан үзсэн. Тухайлбал, нийслэлд барих зам, сургууль, цэцэрлэг, төрөх эмнэлэг барих зэрэгт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг нэг тэрбум, 500 сая гэж тасдалгүйгээр төсөвлөсөн. Замын тухайд гэвэл 48 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэхдээ үүнийг НИТХ-ын багцад оруулж өгсөн. Үүнээс зайлшгүй баригдах замуудыг санхүүжүүлэх юм.

-Сонгуулийн жилтэй холбоотойгоор гишүүд тойрогтоо мөнгө хуваарилахаар шамдаж байна. Тэр ч бүү хэл хасаж, танасан мөнгөө гишүүдийн тойрогт хуваарилах нэг тэрбум дээр нэмж, тус бүр гурван тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байгаа гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм зүйл байхгүй. Хөрөнгө оруулалтын зардлаас танасан 40 тэрбум төгрөгийн 76 биш, 26 тойргийн тулгамдсан асуудлыг шийдэхэд төсөвлөсөн. Үүнийг ташаа ойлгоод байх шиг байна. Дээрх 40 орчим тэрбум төгрөгөөр сургууль барих гэх мэт томоохон бүтээн байгуулалт хийхэд зарцуулна. Энд нэг зүйлийг хэлье. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хууль маш чухал. Энэ хуулиар улсын хэмжээнд сонгогдох гишүүдийн парламентын 30-40 хувийг бүрдүүлдэг болчихвол тойрог руу ордог жижиг хөрөнгө оруулалтууд багасна. Нөгөө талаас төсвийн багц хуулийг шинэчилж байгаа. Үүгээр төсвийн захиран зарцуулах эрх орон нутагт 50 хувь очно. Тиймээс ИТХ хойшид нэлээд хариуцлагатай ажиллах шаардлагатай болж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.