УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.10.23

500 хүн ширээ сандлаа чирээд явах юм байна

Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Эргэлзээтэй зүйл их байна. Дахиад нэг баахан нүүдэл суудал болох юм байна. Миний сонссоноор 500 хүн ширээ сандлаа чирээд явах юм байна. Ийм богино хугацаанд нүүдэл хийх шаардлага байна уу. Ажлын чанар муудсан гэдэг нь ямар учиртай юм бэ? Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа юм? Ер нь нүүдэл суудлын асуудлыг яарч шийдэхгүйгээр байнгын хороогоо дахиад авч үзвэл яасан юм бэ гэдгийг  тодруулсан юм.