Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулган
2016.12.28
Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа
2016 оны 12 сарын 28 ны Улсын Их хурлын үдээс хойших чуулганаар “Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд байхгүй тул байнгын хороо анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж тус горимын саналыг нийт 54 гишүүдийн 35 буюу 64,8 хувь нь дэмжив.
Ингээд тус Монгол улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь баталъя саналын томёоллоор санал хураахад 53 гишүүдийн 43 буюу 81,1 хувь нь дэмжиж хуулийн төсөл батлагдлаа.