УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.02

О.Баасанхүү: Ийм асуудлаар маргаад баймааргүй байна

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. 

Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Хууль санаачлагчийн оруулсан хуулийг боловсронгуй болгож, цаашаа авч хэрэгжүүлье гэдэг утгаараа зарим хуульд өөрчлөлт оруулдаг жишигтэй байсан санагдаад байна.

Хууль санаачлагч тодорхой хуулийг өөрчлөх саналаа оруулсан ажлын хэсэгт эрх, үүрэг гэж нэг юм байгаа байх. Тэр эрх, үүргээ биелүүлж байхад маргаад байх зүйл баймааргүй юм. Бид ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаад эвтэй байдлаар асуудлыг шийдвэрлэж баймаар байна.

Ц.Нямдорж намын даргыг нь хэлмэгдүүлж шоронд хийснээ намыг нь бас устгасан гэж ойлгоод байгаа бололтой. Тийм бол андуурсан байна. 30 мянган хүн энэ намд байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр явж байгаа зүйл дээр хоорондоо маргалдаад байх хэрэг байхгүй. Маргах асуудал зөндөө гарна.

Та нарт итгэл хүлээлгээд 65 болгоод байхад ийм  өчүүхэн зүйлийн учрыг хайж ядаад гайхаад хууль санаачлагчид нь буцаана гэж байгаа нь зохимжгүй санагдаж байна. Тийм бол ажлын хэсэг гэж байх хэрэггүй шүү дээ."