УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.01

О.Баасанхүү: Хилийн цэргүүд хилээр нэвтрэх зөвшөөрөл олгох юм бол гадаадын иргэн харьяатынхан юу хийх гэж?

Хилийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Тухайн үед хилийн цэргээс очсон одоо энгийн болсон цэргүүд буцаад хилийн цэрэгт очсон тохиолдолд энэ хоёрын хооронд үүссэн шилжилт хөдөлгөөний зардал гэх үү эсвэл нийгмийн халамж ч гэж нэрлэх үү мэдэхгүй юм. 

Ямар ч байсан энэ хоорондын зардлыг энэ хуульд хэрхэн зохицуулахаар зааж өгсөн бэ? Мөн гадаадын иргэн харъяатынхан хилээр нэвтрэх эрхийг баталгаажуулдаг хүмүүс. Гэтэл одоо энэ ажлыг хилийн цэрэг хариуцна гэсэн үг үү? 

Тэгвэл Гадаадын иргэн харьяатынх юу хийх болж байна? Тус газраас хилийнхэнд хяналт тавих эрх бий юу? Энэ асуудлыг хуульд хэрхэн зохицуулахаар заасан бэ?

Зөвхөн хил хамгаалахын цэргүүд хил хамгаалах биш иргэд ч бас хамгаалж болно гээд бүсчилж өгсөн 100 километрийг яагаад хасчихав?"