Хилийн тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2016.12.28

Хилийн тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ

2016 оны 12 сарын 28 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Хилийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм.  УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Г.Мөнхтуяа, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Л.Болд нар асуулт асууж байр сууриа илэрхийлэв.

Ингээд 51 гишүүн оролцож 42 гишүүн буюу 82,4 хувийн саналаар  Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталлаа.

Хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Дараагаар нь Хилийн тухай хуулийг дагалдах хуулиудыг баталсан юм.