Цалин бууруулахыг дэмжихгүй
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.10.15

Цалин бууруулахыг дэмжихгүй

Энэ удаагийн "Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн Д.Батцогтыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотголыг хэлэлцээд эхэллээ. Тодотголоор таналт нэрийн дор төрийн тансаглал их байгаа талаар зарим гишүүн шүүмжилж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?

-2015 оны төсвийн тодотголыг хийж байгаа нь төсвийн орлого бүрдэхгүй, хөрөнгө оруулалт ажил үйлчилгээнүүд хийгдэх боломжгүй болсонтой холбоотой. 

Ер нь 2015 оны төсөв нэлээн хөөстэй байсан. Хоёр нам хамтарч засаглаад төсөв батлахдаа ийм ийм хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хийгдэнэ гээд төсвийн орлогоо нэлээн нэмэгдүүлж оруулж ирсэн. Гэвч төсвийн орлого тэр хэмжээгээр бүрдсэнгүй. Тиймээс төсвийн орлого тасарсан тул тэр хэмжээний зардлыг хасахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. 2015 оны төсвийн тодотголыг Засгийн газар боломжоороо хасч танаж оруулж ирсэн байх гэж хувьдаа бодож байна.

-Хэдийгээр төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасна гэж байгаа ч таналт дээгүүрээ төдийлөн сайн мэдэгдэхгүй. Харин доод шатандаа илүү гүнзгий мэдрэгдэхээр байна гэх юм?

-Миний хувьд төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулахын эсрэг байр суурьтай байгаа. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудынхаа цалинг бууруулдаг юм байгаа биз. Гэхдээ хасаад тийм их мөнгө хэмнэгдэж байна уу гэдэг нь бас л эргэлзээ төрүүлдэг. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулахгүйгээр ирэх онд тэтгэврийнхээ хэмжээг бага ч болов нэмэгдүүлэх тал дээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос анхаарч ажиллаж байгаа. Ахмадуудын амьдрал хүнд байна. Ихэнх нь тэтгэврийн эээлтэй, 

-Төрийн албан хаагчдын цалинг бууруулахын эсрэг байгаа юм байна. Харин таны цалинг 30 хувиар хасах гэж байна. Та зөвшөөрөх үү?

4,8 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгах гээд цаг наргүй л ажиллаж байна

-Би цалингаараа амьдардаг хүн, Цалингаа хасуулах хэцүү л байна. Саяхан сонгогчидтойгоо уулзахад УИХ-ын гишүүн цалиигаа хасуулж байгааг бодоход аргагүйдсэнийх байх гэж тайвшрах юм даа гэсэн. Энэ үүднээсээ л зөвшөөрөх үндэслэл болж байна, Түүнээс бус цалингаа хасуулмааргүй байна. Надад ч гэсэн эдийн засгийн хямрал тохиолдож л байна шүү дээ.

•Цалин хасч, тэтгэвэр нэмэхгүй гэж байхад Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо анхаарч ажиллахгүй байна гэсэн шүүмжлэлийг зарим гишүүн хэлдэг. Тэр тусмаа даргалж байгаа Д.Багцогт гишүүн байр сууриа ч илэрхийлэхгүй байна. Гэтэл харин ч байдал эсрэгээрээ байгаа юм байна. Та хийж байгаа ажлаа ил сурталчилж болдоггүй юм уу?

-Зарим гишүүн Засгийн газарт байхдаа гоё сайхан төсөв гэж гаргачихаад Засгаас гарахаараа бүхнийг харлуулаад байж болохгүй л дээ, Энэ үүднээс нь би тэднийг шуүмжилсэн юм, Тэгэхээр эргээд надад хариу барьж байгаа ухаантай юм уу даа. Түүнээс бус манай байнгын хороо зун ч амрахгүйгээр ажилласан. Эрүүл мэнд, боловсролын салбарт ямар асуудал өрнөж байна, төсвийн тодотголд хөрөнгө оруулалтууд яаж орж байна гээд бүх асуудалд санаа тавьж ажилладаг, Миний хувьд шоу хийх дургүй.

Хэвлэл мэдээлэл болон өөр бусад сувгаар асуудлыг шуугиулахаас илүүтэй бодитойгоор бүхнийг харж тунгаахыг хичээдэг, Өнөөдөр ч гэсэн олон асуудлыг шийдлээ. Тухайлбал, Хавдар судлалын эмнэлэгт дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гээд УИХ-ын зарим гишүунтэй хамтраад, байнгыи хорооноос санал дүгнэлт гаргаад ажиллалаа, Компьютер, томографик, барилга байшинг дуусгах асуудлыг хурдан шийдэхийн тулд ажиллаж байна.

Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих багцийг нэмэгдүулэх тал дээр Эруүл мэндийн сайд болон Нийгмийн даатгалын холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Өөрөөр хэлбэл, Эрүул мэндийн даатгалын сангаас эрхтэн шилжуүлэн суулгах хагалгааны тодорхой зардал, бөөрний гемодиализийн эмчилгээ элэгний С вирусын эмчилгээний зардлыг зорилтод бүлгийнхэнд олгох асуудлыг судалж, байнгын хороонд танилцуулахыг уүрэг болгосон, Мөн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийн жигүүрийн эмнэлэг болж байгаатай холбогдуулан зардлын 4,8 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгах гээд цаг наргүй л ажиллаж байна.

Түүнээс бус ард түмэнд таалагдах гэж хэвлэлийн бага хурал, мэдэгдэл хийж ажиллахыг хусээгуй. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгыи хорооноос санаачлаад гаргаж байгаа олон хуулийн төсөл бий.

-Эрүүл мэндийн салбарт хэр их таналт хийгдэж байгаа вэ?

-Эрүүл мэндийн салбарт аль болохоор таналт хийлгэхгүй байх тал дээр анхаарч байна. 2015 оны төсөвт Эрүүл мэндийн яамны хариуцлагагүй байдлаас болоод эмийн төсвийг маш бага баталсан. Үунээс болж эмийн өр их хэмжээгээр уүссэн, Үүнд ард иргэд туйлын сэтгэл дундуур байгаа, Тиймээс 2015 оны тодотголд эмийн төсөвт 13 тэрбум төгрөгийг нэмж оруулж байна. Ирэх оны төсөвт 88 тэрбум төгрөгийг зөвхөн эмийн төсөвт тавьж байгаа. Хэрвээ энэ дүнгээрээ батлагдвал хангалттай хэмжээний зардлыг шийдэж байгаа юм.

-ХӨСҮТ-ийн ажилчдын цалинг бууруулж байгаа талаар та ямар бодолтой байгаа вэ. Сайдын зүгээс бууруулаагүй гэсэн зүйлийг хэлдэг ч ХӨСҮТ-ийи ажилчид бууруулсан гээд хоёр өөр зөрүүтэй тайлбар хэлэх юм?

-Энэ тал дээр хэвлэлээс харсан мэдээллийн хэмжээнд л байна, Эрүүл мэндийн сайд цалин бууруулах тушаал шийдвэр гаргаагүй гэсэн. 

Хэрвээ бууруулсан бол ийм байж болохгүй. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхны цалин хангалтгүй. УИХ-ын намрын чуулганаар нэг чухал асуудлыг шийдэх гэж байна. Сая Засгийн газар Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийн төслийг өргөн барилаа. Үүнд засаглалын болон боловсон хүчин санхүүгийн асуудал шийдэгдэх юм. Нэг үгээр хэлбэл, төрийн эмнэлэг хувийн эмнэлэг шиг бие дааж ажиллах бололцоо бүрдэнэ. Тухайлбал, нэгдүгээр эмнэлэг жилдээ эрүүл мэндийн даатгалын сангаас төчнөөн тэрбум төгрөг авна гэсэн төлөвлөгөө тавьдаг.

Тэр төлөвлөгөө нь биелэхээр өвчтөн эмчлэх сонирхолгүй болчихдог. Учир нь тэрнээс илүү олсон ашгийг нь төрийн сан татаад авчихдаг болохоор дургүй байгаа юм. Тиймээс энэ мэтчилэн болж бүтэхгүй байгаа зүйлийг зассан хуулийг өргөн барьсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр дараа жил гэхэд нэгдүгээр эмнэлэг төсвөөс ямар ч мөнгө авахгүйгээр, зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас авах мөнгөөрөө санхүүжиж, үйл ажиллагаа нь жигдрээд явах юм. Харин энэ бүхэнтэй уялдуулаад Төсвийн удирдлага санхүүжилтийн хууль зэргийг эргэж харах шаардлагатай болж байгаа юм. Энэ хуулийг УИХ-ын зарим гишүүн дэмжиж байгаа.

-Энэ хууль батлагдаж гарснаар эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

-Энэ хуулийг яаралтай батлавал эрүүл мэндийн салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэж бодож байна. Хэдийгээр төсөв хүндрэлтэй муу байна гэж байгаа боловч эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт гарч байгаа. Тоног төхөөрөмжийн шинэчлэл олон газарт хийгдлээ. Манай эмч нарын чадвар дээшилж, хөгжиж байна. Ялангуяа эрхтэн шилжүүлэх асуудлаар манай улс төв Азийнхаа бүс нутагт дээгүүр байранд орлоо.

Харин одоо энэ дээр л төрийн бодлогоор дэмжээд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг нь хийгээд, тоног төхөөрөмжийнх нь хангамжийг сайжруулаад, эмнэлгүүдийн засаглалын асуудлыг шийдчихвэл болж байгаа юм. Сая нэгдүгээр эмнэлгийн дарга манай өрөөнд орж ирээд зовлон ярьж байгаад гарлаа. Одоо бид дахиад арваад эмчээ алдвал манай эмнэлэг элгээрээ хэвтлээ гэсэн.

Яагаад тэгж байна гэхээр Төрийн эмнэлэг тухайн эмчийг өндөр мэдлэг чадвартай эмч болгон хөгжүүлэх гэж мөнгө хамаг зүйлээ зориулаад явахаар хувийн эмнэлгүүд өндөр цалин амлаад аваад явчихаж байна. Тэгэхээр бид энэ асуудлыг шийдвэл төрийн томоохон эмнэлгүүд эмч нараа алдах бус, эмч нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлээд явах боломж бүрдэх юм.

-Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө эмнэлгүүдэд бүрэн хуваарилагдаж очиж чаддаггүй гэсэн үг үү?

-Хуучин хуулиар бол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих багцыг төрийн томоохон эмнэлгүүдэд нэг өөр, хувийн эмнэлгүүдэд өөрөөр буюу эмнэлгийн шатлалаар олгодог. Харин шинэ хуулиар ямар тогтолцоо бүрдсэн гэхээр даатгуулагч өөрөө эмнэлгээ сонгож үилчлүүлэх бололцоог нээж өгч байгаа юм. Ингэснээр хаана сайн чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байна, тийшээ эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө нь очих боломжийг бүрдүүлнэ.

-Тэгэхээр шинэ хуулиар иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг бол өөрсдөө эмнэлгээ сонгож, хувийн эмнэлгээр ч үйлчлүүлж болох нь гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гэхдээ хуульд шатлал дотроо гэсэн үг бий ч эмнэлгийн шатлалууд ойролцоо болчихлоо. Хуучнаар орон нутгаас ирж байгаа өвчтөн зөвхөн нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо цахим карттай бол II, III эмнэлэг, хувийн эмнэлгээс сонгоод үйлчлүүлж болно. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн. Нэг даатгуулагчид нэг сая 800 орчим төгрөг төлөвлөдөг. Хэрвээ тухайн эмчилгээнд өөрийнх нь мөнгө хүрэлцэхгүй бол гэр бүлийнхээ өөр бусад хүмүүсийн даатгалын мөнгийг өөр дээрээ шилүүлж авах боломжтой болсон юм.

Тэгэхээр нэг хүний эмчлүүлэх дээд зардал гурван сая 600 мянган төгрөг болж, эмчлүүлэх хангалттай бололцоог нь нээж өгсөн байгаа. Гол нь энэ салбар хоорондын ойлголцлуудыг зөв болгоод Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих багцад тусламж үйлчилгээнийхээ төрлийг нэмэгдүүлэх тал дээр байнгын хорооноос ихэд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, бөөрний аппаратны зардлыг бүрэн биш юм аа гэхэд тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргавал их боломж байгаа. Ийм хүмүүс их хэцүү.

Аппаратад орохгүй бол үхнэ, ажил хийж чадахгүй, орлого байхгүй гээд хүндрэл тоочвол их. Гэр бүл нь тэдэнд хамаг мөнгөө зориулдаг. Хүнээ амьд байлгахын тулд гэр бүлийн амьдрал ч эрсдэлд ордог. Иймээс тодорхой ачааллыг төрийн нуруунд үүрүүлэхээс өөр аргагүй. Иймээс л энэ чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үед Монгол Улс олсон орлогынхоо 63 хувийг зөвхөн зээлийн хүүд зарцуулна гэж байсан. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хүүгийн төлбөр төлж байгаа нь үнэн. Зээл авсан уу гэвэл авсан. Бидний үед 72 тэрбумын хүү төлдөг байсан. Одоо 960 гаруй тэрбумын хүү төлж байна. Монгол Улс их хэмжээгээр өрөнд оржээ гэдэг л асуудал болоод байна. Энэ төлөгдөх мөнгө нь зөвхөн Чингис , Самурай бондын мөнгө биш. Энэ чинь олон олон зээлүүд буюу МАН-ын засаглаж байх үед батлагдаад шугам нээгдсэн өрнүүд бүгд хуримтлагдаж явсаар энд хүрээд байна.

Бид ААН байлаа гэхэд том компанид их хэмжээний ажил хийвэл том зээл өгөөд, ажил хийхгүй зүгээр суугаад жоохон ашиг олоод явбал жоохон л төлнө. Эдийн засгийн хямралтай үед хөгжөөгүй байсан салбаруудаа хөгжүүлье. Түүн рүүгээ хөрөнгө оруулалт хийе гэсэн. Цахилгаан станцууд болон олон үйлдвэрүүд ашиглалтад орсон. Энэ бүхэнд зарцуулсан. Дарга нар идэж уусан, Монгол Улсыг өрөнд оруулсан гэдэг. Үнэндээ юунд хөрөнгө оруулсныг бүтээн байгуулалтаас харах хэрэгтэй.

-Хямралын үед бүсээ чангалсан төсөв баталж байгаа гэсэн хэрнээ зарим шаардлагагүй бүтээн байгуулалтад хөрөнгө тусгасныг зарим гишүүн шүүмжилж байгаа. Тухайлбал, Ховд аймгийн асуудал яригддаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ховд аймагт Ард Аюушийн талбайг байгуулах гэж дөрвөн жил болж байна. Энэ талбайн ажил уг нь МАН-ын засаглалын үеэс эхэлсэн. Жил бүр бага хэмжээний мөнгө тавиад, бага багаар чулуу хийгээд явж байгаа. Уг нь энэ талбай их том хэмжээтэй. Энэ төслийг анх эхлүүлэхэд Монгол Улс төсөв сайтай байсан. Ашигт малтмалын супер циклийн үед эхлүүлсэн. Гэтэл одоо бид энэ ядарсан төсвөөрөө өнөөх талбайг хийгээд дуусгах л төлөвлөгөөтэй байгаа юм. Хийгдээд эхэлсэн ажлыг дуусгах шаардлагатай.

Шинэ хөрөнгө оруулалт дээр 100 тэрбум төгрөг төсөвлөсөн. Шинэ хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй байна гэвэл сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байна. Үүнийгээ нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа юм. Ховдод эмнэлэг хэрэгтэй байна. Баруун бүсийн оношлогооны төв гэсэн мөртлөө 1970-аад онд баригдсан жижигхэн хуучин байшинтай, ямар ч тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй эмнэлэг байгаа нь зохимжгүй. Үүнийг шинэчлэхгүй бол баруун бүсийн ард түмэн эмнэлгийн чанартай тусламж авч чадахгүй. Тэгэхээр цалин тэтгэврээ нэмүүлнэ гэхээс илүүтэй иргэд эмнэлгээ сайжруулахыг хүсч байна. Ингэж байхад үүнд мөнгө зарахаас өөр яах юм.