Өршөөлийн хууль Н.Энхбаяр даргад хамаагүй
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.01

Өршөөлийн хууль Н.Энхбаяр даргад хамаагүй

Орон нутагт МАХН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.

Зөвлөгөөнд 200 гаруй төлөөлөгчдөөс гадна МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар оролцож байгаа бөгөөд улс орны өнөөгийн нөхцөл байдал, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хөдөө орон нутгуудад тулгамдаад байгаа асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Зөвлөгөөнийг нээж Шадар сайд, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ “Бид улс орны нөхцөл байдал туйлын хүнд үед Засгийн газарт хамтран ажиллаж байна. МАХН орон нутагт хөлтэй, улс төрийн гурав дахь томоохон хүчний хувьд ч үүрэх ачаа, хүлээх үүрэг өндөр юм. Өнөөдөр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд уналтад орсон.

/С1 ТВ/

Манай эдийн засаг хүндэрч, улсын төсөв нэг их наядаар тасарч байна. Тиймээс та бид энэ үед уулзаж зөвлөлдөж байгаа нь намын хувьд төдийгүй улс орны хувьд чухал. Бидний өмнө тулгамдаж буй хамгийн гол зорилт бол сахилга хариуцлага, зохион байгуулалтыг бүхий л шатанд сайжруулах юм. Мөн энэ оны 11, 12 дугаар сард их хэмжээний цас унах төлөвтэй байгаа нь бичин жилийн өвлийг өнөтэй давахыг сануулж байна” гэлээ.

Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгээс  дараах асуудлаар тодрууллаа.

- Өнөөдрийн зөвлөгөөний ач холбогдол нь юу вэ?

Энэ хууль хэрэгжих боломжгүй зогсох учраас хоригийг хүлээж аваад хэрэггүй гэж хэлж байсан.

- Орон нутгаас сонгогдсон 200 гаруй төлөөлөгчдийг хүлээн авч зөвлөлдөж байна. Өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар, хэлмэгдүүлэлтийн талаар, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар бид ярилцлаа. 2016 он удахгүй гарч, сонгууль дөхөж байгаа энэ үед намын дарга орон нутгийн төлөөлөгчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх ач холбогдолтой. 

- МАХН дэд сайдуудын нэрс дээрээ тогтсон уу. Танай нам тохиролцоонд хүрээгүйгээс болоод нэрсийг өргөн барихгүй хойшлуулж байгаа гэх мэдээлэл байна?

- МАХН-аас болж дэд сайд нарын нэрийг өргөн барихгүй хойшлуулж байгаа асуудал байхгүй. Манай эвсэлд хоёр дэд сайдын квот бий. Бид хүмүүсийнхээ нэрийг тогтчихсон байгаа. МҮАН-аас ямар хүн дэд сайдад нэр дэвшүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Одоо байгаа Х.Баделхан дэд сайдын оронд мөн үндэсний цөөнхийг сонгохоор болсон.

- Өршөөлийн хуульд хоригийг хүлээгээд авчихсан байгаа. Хууль яаж хэрэгжихээр яригдаж байна?

- Ээлжит бус чуулганаар ямар ч шийдэл үр дүнд хүрэлгүй зогсчихсон. Наймдугаар сарын 10-нд батлагдсан хууль хоёр сарын дараа хэрэгжиж эхлээгүй байна. Хориг шийдэлд хүрээгүй маргаан дагуулсан ийм байдалд хүргэлээ. Энэ хууль хэрэгжих боломжгүй зогсох учраас хоригийг хүлээж аваад хэрэггүй гэж хэлж байсан. Одоо энэ зогсонги байдлаас гарахаар ажиллаж байгаа ч төдийлөн хэлж мэдэхгүй байна.

- Шударга ёс эвслийнхэн намынхаа даргыг хамгаалах гээд Өршөөлийн хуулийн хоригийг эсэргүүцэж байсан гээд байгаа шүү дээ энэ талаар юу гэж хэлэх вэ?

Өршөөлийн хуулийн хориг намын даргад хамаагүй. Даргын хэрэг иргэний хэргээрээ шийдэгдэнэ.