ХХАА-н сайд Р.Бурмаа
2015.07.20

Сонгуулийн санал тоолох үед камераар бичлэг хийх боломжтой болно

Сонгуулийн нэгдсэн хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр болжээ. Тус хууль нь бие даасан таван хуулийг багцалж нэгтгэн гаргахаар зэхэж байгаагаараа онцлогтой аж.

ХХАА-н сайд Р.Бурмаа “Ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллагынханд ч иргэдийг төлөөлж  ажиглах боломжийг өгч байгаа.  Санал тоолох үед камераар бичлэг хийх боломжтой. Ингэснээр дотоод болон, хөндлөнгийн олон талын хяналтуудыг гаргаж давхар баталгаажиж байгаа юм” гэлээ.

Мөн сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад сонгуулийг хамтад нь зохион байгуулах зохицуулалтыг оруулжээ.

                          Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү