2015.07.03

Монголын түүхэн дэх том хар толбо

Одоогоос долоон жилийн өмнөх 7 сарын 1-ны өдөр сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал эцэстээ үймээн самуун болж таван хүний амь нас эрсэдсэн.

Тэгвэл тэр өдөр шиг өдөр дахин давтагдахгүй байх талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонслоо.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “7 сарын 1 гэдэг бол Монголын түүхэнд том хар толбо болж үлдсэн. Учир нь улс төрийн сонгууль, намуудтай холбоотой. Үүний том сургамж бол аливаа сонгуульд ард түмнээрээ шүүлгэж байх ёстой. Ард түмнээрээ сонгодох нь төрийг бэхжүүлэх үндсэн суурь.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан” Ард түмнээсээ тухайн үед эрх барьж байсан нам уучлалт гуйх ёстой. Олон залуус хэлмэгдэн шоронд орж одоо болтол зарим нэг нь байсаар л байгаа. Үүнд би их харамсаж явдаг. Үүнийг засахын тулд сонгуулийн тогтолцоогоо тунгалаг болгох ёстой” гэлээ. Харин   УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “ Төрийн эрхийн төлөөх намууд хоорондын өрсөлдөөн гол нь соёлтой, мөрийн хөтөлбөрөөрөө шударгаар өрсөлдөх зарчмыг дээдэлсэн, хуулиа дээдэлдэг байх ёстой. Тиймээс энэ ондоо багтаагаад сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай бол оруулах л хэрэгтэй” гэсэн юм.

         Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү