7 жилийн өмнөх 7 сарын 1
Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдэж үлдсэн харуусалтай явдал 2008 оны долдугаар сарын 1-нд болсон юм. Түүнээс хойш хэдийн долоон жил өнгөрчээ.
Тухайн өдөр сонгуульд ялагдсан улстөрийн хүчин үр дүнгээ хүлээн зөвшөөрөхгүй Сүхбаатарын талбай дээр эгэл ардуудын цөсийг хөөргөж цуглуулав. Хэрэг явдлыг эргэн санавал 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн 13.00 цагт Монголын хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан юм.
Түүний дагуу 13.10 цагт Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд очиход Б.Жаргалсайхан ганцаараа сууж байв. Сэтгүүлчид түүнээс "Таныг гурвуулаа хурал хийнэ гэсэн. Яагаад ганцаараа байгаа юм" гэж асуухад тэрбээр "Ж.Батзандан Сонгуулийн ерөнхий хороог тараахаар тэнд жагсаал хийж байгаа. О.Магнай МАХН-ын /хуучнаар/ байрны үүдэнд жагсаал зохион байгуулж байгаа.
Тиймээс би сэтгүүлчдэд мэдээлэл хийчихээд МАХН-ын байрны үүдэнд очно. Тэнд Ж.Батзандангийн удирдаж байгаа эсэргүүцэгчид ч ирж нийлнэ. Ингээд тал талаасаа нэгдээд тэмцлийн бүх хэлбэрээр үзнэ. Энэ сонгуулийг дахин явуулахгүй бол юу ч болж мэднэ гэдгийг эрх баригчдад анхааруулж байна. За ингээд би МАХН-ын байр уруу явлаа" хэмээсэн юм.
Түүний ийн хэлсэн нь өдгөө ч хэвлэлийн архивт хадгалагдаж байгааг гэх.Үүнээс хойш МАХН-ын байрны үүдэн дэх жагсаал өтгөрч, сүүлдээ байранд халдаж эхлэв. Үүнээс хойш юу болсныг уншигч та мэдэж байгаа. Ингээд уншигчиддаа цахим ертөнцөд хадгалагдан үлдсэн үймээнтэй холбоотой материалуудыг тоймлон хүргэж байна.
Үймээн ингэж эхлэв
Тухайн үеийн жагсаалын МҮОНРТ шууд дамжуулсан
Цагдаа нар жагсагчдийг зогсоохыг оролдож байна
Үймээний үеэр...
Жагсаал эмх замбараагаа алдаж эхлэв
Энэ зургийг дарахын тулд хүүд мөнгө өгсөн гэдэг
Орой хүртэл үргэлжлэв
Дөрөв хоногийн онц байдлыг зарлав
Шатсан МАХН-ын байр
Үр дүнд нь таван гэмгүй иргэний амь нас эрсдэв
Шатсан байрын сэргээн засвар
Эцэст нь хэн хожив