УИХ-ын сонгуульд 500 гаруй хүн өрсөлдөж байжээ
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар ч шийдэх боломжтой гэж сонгуулийн нэгдсэн хуулийн шинэчилсэн төслийн багийнхан мэдээллээ.
Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл нь ерөнхийдөө сонгогчийн санал өгөхөөс бусад бүхий л үйл явцыг нээлттэй ил тод байхаар тусгасан байна. Тодруулбал “санал тоолох явцыг ХМБ-д бүхэлд нь видео болон бусад хэлбэрээр ажиглах боломж олгож байгаа аж.
“Өнгөрсөн 2012 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд 500 гаруй хүн өрсөлдсөн. Харин орон нутгийн сонгуульд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлджээ. Нэгэн зэрэг ийм олон хүн өрсөлдөх нь сонгуулийн ажлыг зохион байгуулахад техникийн хувьд хүндрэл гарч магадгүй гэсэн болгоомжлол байна. Үүнийг бид хуулийн төслийг хэлэлцэх явцдаа яах аргагүй анхаарч хэлэлцэх ёстой асуудал гэж үзэж байгаа” гэж УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэллээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү