МАН-ын хорооны дарга Ц.Сандуй
2015.09.30

Хүн бүрийг нэг сайн үйлс хийхийг МАН уриаллаа

Гэнэтхэн хуүхэд насаа үгүйлэв. Биднийг хүүхэд байхад аав, ээж бухимдалгүй, хоолны шүүгээ гурил боорцогоор, харин хөргөгч хүнсний зүйлээр дүүрэн.

Ээж, аав нь бухимдалгүй учраас хүүхэд бүр аз жаргалтай. Тиймээс нийгэм амгалан байж. Нэрт эдийн засагч А.Смит “Хоол хүнс хямд, амьдрал тав тухтай байх нь улс орны баялаг юм" гэж хэлсэн байдаг. Эдийн эасагчийн тодорхойлсноор бид баян нийгэмд өсчээ. Одоогийнх шиг макро, микро эдийн засгийн толгой эргүүлсэн олон тоо бус нэг өрхийн амьжиргаа эдийн засгийн индикатор болдог байсан байна. Товчхондоо “Иргэн баян бол улс баян" гэдэг үгийн тайлал энэ.

“Бид хамтдаа" аяны хү-рээнд нийслэлийн МАН-аас зохион байгуулж буй “Хамтдаа дахин сэргээх аян"-ы нээлтийн үөэр ийнхүү бага насаа дурссан шиг суув. Өнөөдөр бид хүүхдүүдээ өөр шигээ өсгөж чадаж байгаа билүү гэх бодолд сэтгэл хөндүүрлэв. “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөөгийн "Оршихуйн заяаг дээдлэхүй" номдоо “Монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэлийн галыг өнөө үөийнхэнд бид өгч чадаж байна уу“ гэж асуусан асуултад ч ээрэгдлээ.

Харин МАН-ын гөнсөк Ж.Мөнхбатын хэлсэн үг дээрх асуултад хариу болж чадсан. Тэрбээр нийслэл, дүүргийн намын идэвхтэн гишүүд, 152 үүрийн дарга нар хүрэлцэн ирсэн танхимын индрээс ‘Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн байдлыг хамтдаа өөрчилье’ гэж уриалав Өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол буруу яваад байна гэсэн үг биз дээ, Өнөөдөр хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульгүй, ахмадууд нь бүгдээрээ шахуу банкинд өртэй, дунд насныхан нь гэртээ орох завгүй.

Хүнд цагийг хамтдаа давах ёстойг уриалж буй нь энэ. Мөн тэрбээр цаг үөийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадсан нь хөдлөх гишгэх зайгүй шахцалдаастай. Нэг ангид 40-60 хүүхэд хичээллэх нь энгийн үзэгдэл. Гэвч 60 хүүхдүүдээс эхлээд тэдэнд хичээл заах багш нь бухимдалтай, Гэртээ харихаар ээж, аав нь эзгүй, эсвэл эандарч загнаастай. Ийм нөхцөлд хүн бүхэн бухимдалтай амьдардаг аж. Уүнийг 100 мянга гаруй өрхөөс МАН-д илгээсэн эахидал баталжээ. МАН “Бид хамтдаа" аяны хүрээнд айл бүрт захидал илгээж байгаа. Энэ хүрээнд 325 мянган өрхөд захидал хүргэсний тал нь хариу ирүүлжээ.

Захидал бүрийг нухацтай уншиж мөрийн хөтөлбөртөө тусгах саналыг нэгтгэхээр ажиллаж байгаа гэж нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй хэллээ. Түүнчлэн “Хамтдаа дахин сэргээх хандивын аян" зохион байгуулах санааг захидал дундаас олсон гэдгээ ч дуулгасан. Тэрбээр "Захидлаас харахад нийгэм маш их бухимдалтай байна. Эдийн засгийн доройтол, өрхийн орлогын бууралт, ажилгүйдэл, өвчлөл ихэссэн нь нийгэмд бухимдал үүсгэх хүчин зүйл болжээ.

Ялангуяа нийгмийн эмзэг хэсэг ядууралд өртөх нь нэмэгдлээ. Тиймээс нийслэлийн өсөн дүүрэг хамтран сайн үйлсийн аяныг эхлүүлж байна. Хийх гэж зорьсон үйлс маань гэгээлэг учраас Балжинням, Дашнямтай сайн өдрийг сонгон аяныхаа нээлтийг өнөөдөр хийж байна" гэсэн. Аян хоёр үе шаттай бөгөөд эхний ээлжид МАН-ын гишүүн бүр сард 1000 төгрөгийн хандив өгөх юм байна.

Он гараад хоёрдугаар шат эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн нийгэмд хандан хандиваа өргөжүүлнэ. Сайн үйлсийн аяны хүрээнд цугласан мөнгийг төрөөс тусламж, дэмжлэг авч чадахгүй байгаа хүмүүст хүргэх зорилготой. Нэг гэр бүл, ганц хүүхэд, хамт олны хүндрэлтэй асуудлыг шийдэж чадвал аяны үндсэн зорилго биелэнэ гэж тэд мэдээлсэн. Түүнчлэн аяны хүрээнд хүн бүр нэг сайн үйлс хийхийг удирдлагууд уриаллаа.

Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат зохиолыг нь бичсэн "Долоон бурхан харвадаггүй" кино болон өөрийн шүлгийн түүвэр номоос олсон орлогоо 20 оюутны сургалтын төлбөрииг төлөхөд зориулахаар шийджээ. Хүнд цагийг хамтдаа давах ёстойг уриалж буй нь энэ. Мөн тэрбээр цаг үөийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх нам нэгдэж сонгуулийн хуулийн төслийг боловсруулжээ.

Төсөлд сонгуулийн саналыг хар машинаас гадна гараар тоолох, гараар тоолохдоо бичлэг хийн баримтжуулна. Хэрвээ хар машин, гар тооллогын дүн зөрвөл гараар тоолсон тоог баримтална гэж тусгажээ. Мөн сонгуулийн ажиглагчдын 70 хувь нь улс төрийн намын төлөөлөл, 30 нь төрийн албан хаагч байна гэх зэрэг найман зүйл заалтад өөрчлөлт оруулсан төслөө өргөн барьжээ. Хэрвээ УИХ-ын дарга төслийг хэлэлцэхгүй бол улс төрийн бүх нам нийлж тэмцэнэ гэдгийг ч хэлэв.

Түүнчлэн Сонгуулийн хуулийн төслийг улсын төсөв батлахаас өмнө нь хэлэлцэх ёстой гэсэн шаардлагыг тавьжээ. Тиймээс ирэх намрын чуулган ширүүхэн болох байх гэсэн таамагтай байгаагаа хэлсэн юм. Мөн дүүрэг бүрт хандивын аяны хайрцаг гардуулан өгөхөөс гадна ажил үйлсээрээ манлайлсан иргэдийг шагнаж урамшуулав.