2015.09.16
МАН-ын бүлэг хуралдлаа
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.
УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Гэвч Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсгээс тус хуулийн хэлбэрийг нь өөрчилж агуулгыг нь хуучин хэвээр нь оруулж ирсэн гэж зарим гишүүн ярьж байгаа. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр заалтыг дахин нэмэлтээр оруулж ирж байгаа аж.
Тиймээс МАН-ын бүлэг уг асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар ийнхүү хуралдсан байна.