МАЧХ-ны тэргүүн Г.Баасан
2015.08.01

Сонгуулийг одоог хүртэл шударга, нээлттэй, ойлгомжтой байхаар явуулж чадаагүй

 Монголд ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойг тохиолдуулан олон улсын хүндэтгэлийн хурал боллоо.

Тус хуралд Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, болон гадаад дотоодын олон хүндтэй зочид оролцсон аж.

МАЧХ-ны тэргүүн  Г.Баасан “Одоогоос 25 жилийн өмнө Монгол улс нэг намын тогтолцооноос татгалзаж, олон намын төлөөлөл оролцсон анхны чөлөөт сонгууль болсон. Би Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж анх нийтийн эрх ашгийн төлөө хувийн амьдралаа ч хойш тавин энэ нийгмийн төлөө зүтгэж явсан олон мянган хүмүүсийн нэг.  Тиймээс ч би сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур явдаг. Сонгуулийг шударга, нээлттэй, ойлгомжтой байхаар явуулж чадаагүй” гэлээ.

                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү