УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.08.01

1990 онд Монголчууд анх удаа өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдсэн

1990 оны 7 сарын 29-ны өдөр Монголын анхны ардчилсан чөлөөт сонгуулийг зохион байгуулж, иргэд төрийн эрх барих дээд байгууллын төлөөллөө сонгох түүхэн сонгуульд санал өгч байжээ.

АИХ-ын гишүүдийг сонгох 12, орон нутгийн их хурлын гишүүдийг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө зохион байгуулсан түүхэн сонгууль болсон юм. Мөн улс төрийн зургаан намаас гадна ОН-ийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй чөлөөт ардчилсан сонгууль болж байсан түүхтэй.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “1990 оны сонгуулийн онцлог бол Монголчууд анх удаа өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдсэн. Дэлхий нийт үүнийг цагаан морин жилийн хувьсгал бол цус урсгаагүй тайван болсон гэж дүгнэдэг” гэлээ.