Оросууд Сирид дайн эхлүүлэв
2015.10.01

Оросууд Сирид дайн эхлүүлэв

Өчигдөр буюу есдүгээр сарын 30 ны өглөө Оросын холбооны улсын Холбоо Зөвлөлөөс Сири улсын газар нутагт Исламын улсын эсрэг агаарын дайралт хийх зөвшөөрлийг Путинд өгсөн. Тэр даруй Оросын онгоцууд Сири улсын Хомсын районд Исламын бүлэглэлийн командын байрууд байгаа гэж үзэх байрлалуудад пуужин харваж, бөмбөг хаяж эхлэв. Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенковын мэдээлснээр Оросын онгоцууд Исламын бүлгийн удирдлагын төвүүдийг бүрэн устгасан ажээ.

Гэвч Reuters агентлаг Syrian Observatory for Human Rights байгууллагын мэдээллээс иш татан мэдээлж байгаагаар Оросын онгоцууд байгаа онолгүй террористууд байхгүй газарт бөмбөг хаяж энгийн иргэдийн амь хөнөөсөн гэж үзэж байна. Түүгээр барахгүй Сирийн Чөлөөт армиас бөмбөгдөлтөөр амиа алдсан гэх хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 29 хүний нэрсийг гаргажээ. Харин энэ мэдээллийг Оросын Гадаад хэргийн яам эрс няцааж байна. Одоогоор энгийн оршин суугчид өртсөн бөмбөгийг орос нисгэгчид хаясан уу, эсвэл орос онгоц жолоодсон Сирийн нисгэгчид хаясан уу гэдэг нь тодорхойгүй байна.