Эрх олгох сургалтын бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ
2015.09.03

Эрх олгох сургалтын бүртгэл энэ сарын 9-нд эхэлнэ

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх намрын эхний сургалт энэ сарын 14-нд “Санхүүгийн дунд болон ахисан түвшний бүртгэл”  хичээлээр эхэлнэ.

72 цагийн энэхүү сургалтаар мөнгөн хөрөнгийн бүртгэл, авлага, өглөгийн бүртгэл, бараа материалын бүртгэл, үндсэн хөрөнгийн бүртгэл, байгалийн нөөцийн бүртгэл, эзэмшигчдийн өмчийн бүртгэл, хөрөнгө оруулалтын бүртгэл, орлого хүлээн зөвшөөрч бүртгэх, түрээсийн бүртгэл, санхүүгийн тайланд шинжилгээ хийх, санхүүгийн ахисан түвшний бүртгэлийн мэдлэг олгох, бататгах хичээлүүдийг мэргэшсэн багш нар заах юм.  

 Сургалтад хамрагдах нягтлан бодогчдыг www.burtgel.monicpa.mn сайтаар энэ сарын 9-ний өдрөөс бүртгэнэ.