Ноён ногоон хамраа сөхсөөр
Хятадын хөрөнгийн биржийн жишиг индекс болох “SHANGHAI COMPOSITE” 8 дугаар сарын 26-нд 1,27%-ийн уналттай хаагдаж, Хятадын төв банкнаас бодлогын хууг бууруулсан хэдий ч хувьцааны үнэ унасан хэвээр байгааг гадны хэвлэл мэдээллийнхэн түгээж байна.
Тус индекс энэ долоо хоногт 16% унасан нь глобаль зах зээлүүдэд хүчтэй нөлөөлж байгаа аж. Их хэмжээний алдагдал, тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдуулж, өнгөрсөн өдрүүдэд Ази, АНУ-ын зах зээлүүдэд огцом уналт бий болоход хүргэжээ. Хонгконгийн Han Seng Индекс Лхагва гаригт 1,5%-ийн уналттай хаагдсан бол Уолл Стритийн Dow Jones 1,3%-иар унажээ.
Тэгвэл Японы Nikkei 225 өчигдөр 3,2 хувиар өсч, 18,376.83 пунктэд хүрсэн байна. Лондонгийн FTSE 100 индекс 3 хувийн өсөлттэй хаагдсан бол Франц, Германы гол захууд 4%-иар өссөн гэж Би Би Си мэдээлж байна. Харин Блүүмбэрг “Жил бүрийн найман сард ханш унах дарамт ихсэж, эдийн засгийн идэвхжил нэмэгддэг гэдгийг хэллээ.
Учир нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт зах зээл дээрх хүлээлтээс харьцангуй өндөр гарсан нь валютын зах зээл дээр шууд нөлөөг үзүүллээ гэв.
АНУ-ын хөрөнгө оруулалтын зориултын бараа бүтээгдэхүүний захиалга, удаан эдэлгээтэй барааны борлуулалт өнгөрсөн долдугаар сард хүлээгдэж байгаагүйгээр өссөн үзүүлэлтэйгээр гарсны дараагаар ам.доллар еврогийн эсрэг сүүлийн таван сар харагдаагүйгээр огцом өсөлтийг харуулсан.
Түүнчлэн ногоон дэвсгэртүүд долдугаар сарын 10-аас хойш Японы иений эсрэг огцом өсөлтийг харуулсан нь голлох валютүүдийн эсрэг дунджаар 0.07 хувиар өсчээ.
Түүнчлэн ам.доллар төгрөгийн эсрэг чангараад байгааг бас онцолж байна. Лхагва гаригт 1992.65 төгрөг дээр нэг ам.доллар харьцаж зарлагдсан тус ханш нь 8 сарын 19-өөс хойшхи хамгийн сул ханш гэдгийг хэллээ.
Ер нь ам.долларын эсрэг сулраад байгаа төгрөгийн ханшийн сулралтыг гадаад болон дотоод хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байгаа. Тухайлбал БНХАУ-ын төв банкны шийдвэр, Алтны ханшийн уналт, Азийн бусад валютуудын уналт, улирлын нөлөө болон эрэлт, нийлүүлэлт зэрэг буурсантай холбон шинжээчид үзэж байна.
Харин Сангийн яамны мэдээллээр манай улсын зах зээл жижиг учраас эргэн тойронд дахь бүс нутгийн эдийн засгийн өөрчлөлтүүдэд хэм мэдрэмтгий байдаг гэлээ.
Цаашдаа энэ байдал нилээд удах төлөвтэй гэж албаныхан хэлж байна. Учир нь жил бүрийн найман сард төгрөгийн ханш суларж, ам.доллар чангардаг нь энэ жил бас л давтагдаж байгааг Сангийн дэд сайд ярилцлагандаа дурьджээ. Тиймээс төгрөгийн эсрэг ногоон ноёнтны чангаралт нилээд үргэлжлэх аж.