Жижиг “З” хамгийн том нь
УИХ-ынм дарга З.Энхболд
2015.09.03

Жижиг “З” хамгийн том нь

Огцорсон зургаан сайдынхаа орны хүмүүсийг томилолгүй, Өршөөлийн хуулиар хаалтаа хийсэн ээлжит бус чуулганаас хойш буцалж байсан улс төр одоогоор нам жимхэн байна. 

Гэхдээ хил дээр чимээгүй байна гэдэг шиг фронтын шугаман дээр нилээд ширүүн зүйлүүд болох төлөвтэй.

Ямартай ч наймдугаар сарын 31-нд АНУ-ыг зорьсон бүх хэргийн гол эзэн УИХ-ын дарга З.Энхболдын гадаадад хийж буй ажлын айчлал есдүгээр сарын 5-нд өндөрлөж, тэрбээр эх орондоо ирнэ.

Түүнийг АНУ руу мордсон хойгуур С.Ламбаа зөвлөх есдүгээр сарын 7-ноос ээлжит бус чуулган зарлахаас өөр аргагүйг хэвлэлээр зарлаж, хугацаандаа сайдуудынхаа асуудлыг оруулж ирэхгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэв. 

УИХ-ын даргын зөвлөх Ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэж том ярих хэмжээний субьект мөн эсэхийг мэдэхгүй ч энэ бол З.Энхболд даргын үг болох нь ойлгомжтой байна. Ч.Сайханбилэгт хандсан Их хурлын даргын зөвлөлийн үгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр бас бататгаж байна.

Тэгэхээр нэг талдаа З.Энхболд шахаад Ч.Сайханбилэг удаагаад байгаа мэт харагдавч бүх тоглолт зөвхөн “З”-ийн төлөвслөснөөр байж болох юм. Шинэчлэлийн засгийн газар огцроод засаг байгуулахад “Бидэнтэй хамтраач” хэмээн МАН-ынхныг уриалан дуудсан хэн билээ. З.Энхболд дарга.

Дараа нь Ерөнхийлөгч анхааруулсаар байхад, Ерөнхий сайд нь зургаан сайдыгш огцруулах онц шаардлага байхгүй гээд байхад “Бид та нартай хамтарч чадахгүй нь” хэмээн атгасан гараа түрүүлж тавьсан нь хэн билээ. З.Энхболд. Тэгэхээр түүнийг гэж хардах нь үндэслэлтэй.

УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын ойр дотны, шадар туслахуудын үгнээс харахад энэ сарын 7-ноос ээлжит бус чуулган зарлаж магадгүй төлөвтэй.  Ийм даалгаврыг өгөөд, ирэхэд нь ээлжит бус чуулганыг зарлах бэлтгэл базаасан байхыг УИХ-ын дарга гадаадад айлчлал хийхээр явахынхаа өмнөхөн үүрэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

Учир нь, тэрбээр Засгийн газрын тухай хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд буюу энэ сарын 6-наас өмнө сайд нарынхаа асуудлыг УИХ-д оруулж ирэх хүсэлтийг Ч.Сайханбилэгт өгсөн боловч хариуг нь авч чадалгүй явсан юм.

Тус хуулийн заалтыг үндэслээд “З” даргын туслахууд том том дугараад байгаа бололтой. Гэтэл Ерөнхий сайд нүд нь балай, чих нь дүлий мэт ус балгасан хүүхэд шиг л чимээгүй л байна. Харин түүний хамгийн сайн найз гэх ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь “Бид хугацаанаас өмнө зургаан сайдын нэрсийг УИХ-д өргөн барихаар ажилаж байгаа” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр ямартай ч хуулийн хугацаандаа амжиж сайдын нэрсийг УИХ-д өргөн барих бололтой.