
2015.08.27
Нээлттэй өдөрлөг болно
АССА-ийн намрын сургалт удахгүй эхлэхтэй холбогдуулан өнгөрсөн жилээс эхлэн уламжлал болон явуулж байгаа “OPEN DAY”-г 2015 оны 9 дүгээр сарын 7-11-ний өдрүүдэд ММНБИ-ийн 4 давхрын ангид зохион байгуулахаар боллоо.
Тус нээлттэй өдөрлөгөөр Та бүхэн АССА-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тухайлбал, институт дээр явагдаж байгаа сургалтууд, АССА болсны давуу тал, АССА-д орж байгаа сүүлийн үеийн өөрчлөлт шинэчлэлтийн талаар болон сонирхсон мэдээллээ олж авахад туслах юм.