Монголын бизнесийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жим Двайр
2015.08.19

Бизнесийн нөхцөл байдал одоогоор -5,5 хэмтэй байна

Монголын бизнесийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жим Двайртай ярилцлаа.

Монголын бизнесийн зөвлөл Монголын хөгжлийн  индексийн үр дүнг танилцууллаа. Индексийн түвшин +3,4 хэмд хүрсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу ?

Энэ үзүүлэлт бол нэгдүгээр улирлын үр дүн. Хэм өсөх тусам бизнесийн өсөлт сайн байгааг илэрхийлдэг. Хэрэв хэм буурвал бизнесийн орчин таагүй байна гэсэн үг. Харин 0 хэмтэй байвал энэ нь дундаж юм. +3 хэм ерөнхийдөө орчин таагүй байгаа хэдий ч 0-ээс арай дээгүүр үзүүлэлттэй байна.

Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн дүгнэж байна вэ ?

Бид ирэх жил Монголын эдийн засаг ямар байх талаар судалгаа явуулсан. Бизнесийн нөхцөл байдал одоогоор ямар байгаа нь -5,5 хэмийн үзүүлэлттэй гарсан. Харин хууль эрхзүйн орчин -6 хэмтэй байна. Судалгаагаар ирэх жил бизнесийн орчин ямар болох вэ гэдэг асуултад судалгаанд оролцогчдын 55 хувь нь сайжирна гэдэг хариулт өгсөн. Судалгааны үр дүнд ирэх жил 1,4 хэм байна гэсэн дүнг гаргалаа.

            Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү