Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер
2015.08.20

Төрөөс томоохон мега төслүүдийг хурдан хөдөлгөөнд оруулах хэрэгтэй

Монголын Бизнесийн зөвлөлөөс бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай болон гадаадын 50 компаний удирдлагуудын дунд судалгаа явуулжээ.

Судалгааны үр дүнгээр одоогийн бизнесийн орчин тодорхойгүй гэдэг хариуг 43 хувь өгсөн бол 21 хувь сайн, 20 хувь нь муу гэж хариулжээ.

Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Цаашдаа бизнесийн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байна. Засгийн газраас томоохон мега төслүүдийг хурдан хугацаанд хөдөлгөөнд оруулахгүй бол гаднаас болон дотоодын хөрөнгө оруулалт маш их багасч зогсонги байдалд орох аюултай . Бизнесийн орчин тодорхой хугацаанд хүйтэн хэвээр байх болов уу гэж их айж байна” гэлээ. 

эх сурвалж: Star tv