АССА-ийн намрын сургалтын бүртгэл эхэллээ
АССА-ийн F8 –Audit and Assurance хичээл
2015.08.25

АССА-ийн намрын сургалтын бүртгэл эхэллээ

ММНБИ нь АССА-ийн F8 –Audit and Assurance хичээлээр намрын сургалтаа эхлэх гэж байна.

Энэхүү хичээлээр аудитын талаарх үндсэн бүх ойлголтуудыг дэлгэрэнгүй үзэх ба аудитын үзэл баримтлал, зохицуулалт буюу гэрээ, зайлшгүй хийх (албан ) аудит, компанийн засаглал, мэргэжлийн ёсзүй мөн дотоод аудит, аудитын төлөвлөлт, эрсдлийн үнэлгээ, дотоод хяналт, аудитын нотолгоо, аудитын үйл явц, аудитын тайлан зэргийн талаар дэлгэрэнгүй мэдэх болно.Бүртгэл 2015 оны 9 дүгээр сарын 15-ныг дуустал явагдах ба хичээл 16-ны Лхагва гаригт эхэлнэ. 

Хичээл долоо хоногт 3 удаа оройн цагаар хичээллэх ба ажлын 2 өдөр,  амралтын 1 өдөр байна. Та эх орондоо ажлаа хийнгээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, бага зардлаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэгтэй болоорой. Аудитор, Нягтлан бодогч та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70115758 утсаар лавлах боломжтой.