Шинэ хуулиудын талаар мэдээлэл өглөө
Монголын бизнесийн зөвлөл
2015.08.26

Шинэ хуулиудын талаар мэдээлэл өглөө

Монголын Бизнесийн Зөвлөлийн сар тутмын ээлжит уулзалт Blue sky таурт боллоо. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Жим Двайерийн мэдээлснээр 230 гаруй гишүүнтэй тус байгууллага өнгөрсөн сард дөрвөн гишүүн шинээр элсүүлжээ.

Энэ удаагийн уулзалтаар шинээр батлагдсан хууль, журам тэр дундаа саяхан баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Өршөөлийн хуулийн талаар “Hogan Lovels” компанийн мэдээллийг сонссон бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжил сэдвээр “Asia Pacific Partners” илтгэл тавьж ирсэн зочдод мэдээлэл өглөө.

2015 оны хувьд Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд удаашрал ажиглагдаж байгаагийн нэг илрэл нь орон сууцны үнийн индекс дараалан буурч байгаагаас харагдана гэдгийг онцолж байлаа.

Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийн зах зээл 2009 онтой ижил дүр зураг ажиглагдаж байгааг зах зээлийн шинжээчид онцлов.

Мөн барилгын аливаа төслийг эхлүүлэхдээ судалгаа, тооцоотойгоор хийх хэрэгтэй гэж үзэж байна. Харин барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрхэн харж байгааг тодруулсан юм. Мөн уулзалтаар УИХ-аар батлагдсан эрүүгийн Өршөөлийн тухай хуулийн талаар танилцуулга хийлээ.

Хууль батлагдсаны дараа наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хэсэгчлэн хориг тавьсаныг гишүүдэд танилцуулав. Мөн Монголын Бизнесийн Зөвлөлөөс 2015 оны II улирлын бизнесийн хөгжлийн индексийг тооцож танилцууллаа.

Бизнесийн орчны бодит байдлыг тодорхойлох зорилготой индекс II улиралд цельсийн +3.4 хэм байсан бөгөөд уг индекс +50 хэм хүрэх үед бизнесийн орчин хамгийн таатай байх бол -50 хэмд хүрэх үед тааруу гэж үзэх юм байна.