Бизнесийн Сэтгэл зүйн сургалт
“12 Сар 12 Сургалт”
2015.04.09

Бизнесийн Сэтгэл зүйн сургалт

Үйл ажиллагаагаараа дэлхий нийтэд танигдаж, он удаан жил тогтвортой ажиллаж буй үндэстэн дамжсан корпорациудын бизнесийн амжилтын нууц нь бизнесийн сэтгэл зүй хэмээх шинжлэх ухааны ололтыг ашиглаж чадсанд оршдог. Бизнесийн сэтгэл зүй буюу бизнесийн харилцааны сэтгэл зүй гэдэг ойлголт Монгол улсад түгээмэл бус шинэ ойлголт гэж хэлж болно. Тэгвэл энэ чиглэлийн анхны сургалтуудын нэгийг Монголын Маш Чухал Хүмүүн (Mongolian VIP) ГҮТББ нь “12 Сар 12 Сургалт” хөтөлбөрийн хүрээнд 4 дүгээр сарын сургалт болгон зохион байгуулж байна. Mongolian VIP нь Монголын бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдгээрийг илүү амжилттай ажиллаж өргөжин хөгжихөд өндөр түвшний мэдлэг, мэдээлэл олгох зорилгынхоо нэг хэсэг болгож дээрх сургалтыг санаачилсан юм.

“12 Сар 12 Сургалт”

Энэхүү сургалтын:

ОНЦЛОГ

  • Уг сургалт нь өмнө Монголд хэрэгжиж байгаагүй “Оксфорд Их Сургуулийн бизнесийн харилцааны Сэтгэлзүй буюу ‘Psychology for work’ хөтөлбөрөөр явагдана.
  • Сургалтанд Монголын бизнессийн байгууллагуудын удирдлага, удирдах албан тушаалтнууд хамрагдана.
  • Майрс-Бригерсийн-Жавзангийн төрх байдлыг илрүүлэгч (МБЖТБИ) сэтгэлзүйн тестээр өөрийгөө оношлуулан хувь хүнийхээ онцлогийг мэдэж авах боломжтой         

СЭДЭВ

  • Удирдах ажилтан, ажилчдын сэтгэлзүйд нөлөөлөн ажлын үр бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ, хэрхэн удирдах вэ,”
  • Зөв хүн сонгон шалгаруулж ажилд авах, хүний нөөцийн бодлогын алдаа, гарч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх,

ЛЕКТОР БАГШ

  • 2010-2012 онд Оксфордын Их Сургуулийн шинжлэх ухааны магистр буюу “MSc” зэрэгтэй
  • Монголын их дээд сургуулиудын консерциумын 2010 оны “Шилдэг арга зүйч лектор”
  • Сэтгэлзүйн тестийн психометрик ба Статистикийн анализаар мэргэшсэн.Psychometrics LLC захирал Б.Жавзан заах болно.

2015 оны 4 сарын 18-нд PEACE TOWER-ийн 18 давхарт UNIQUE VISTA restaurant-д болно.

Холбогдох утас: 70122701, 99522000

UNIQUE VISTA