ММНБИ-ийн оюутнууд Бээжинд шалгалт өгнө
2015.08.27

ММНБИ-ийн оюутнууд Бээжинд шалгалт өгнө

АССА-ийн сүүлийн үед хийгдэж байгаа томоохон өөрчлөлтүүдийн нэг бол шалгалтын давтамжийг нэмж байгаа явдал билээ.

АССА-ийн шалгалтыг 2015 оны эхний хагас жил хүртэл жилд 2 удаа буюу 6 дугаар сар, 12 дугаар сард авдаг байсныг энэ оны 3 дугаар улирлаас эхлэн жилд 4 удаа буюу 3, 6, 9, 12 дугаар саруудад авахаар болсон билээ.

Энэ 9 дүгээр сард болох шалгалт нь нэмэгдүүлсэн хуваарийн эхний шалгалт бөгөөд үүнийг зарим томоохон хотуудын шалгалтын төв дээр туршилтын журмаар авч эхэлж байна. 

 

ММНБИ-ийн оюутнууд Бээжин хотод явагдах шалгалтад орох бөгөөд F7-Financial reporting, F8-Audit and Assurance, F9-Financial management хичээлүүдээр шалгалт өгөхөөр бэлтгэж байна. Эдгээр шалгалтууд энэ сарын 7- 11-ний хооронд болно.