УИХ-ын гишүүн, Г.Батхүү
2015.08.24

Хүүхэд байхаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангадаг болно

“9:1 хэлэлцүүлэг”-ийн энэ удаагийн дугаарт удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулийн талаар ярилцахаар УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Г.Батхүү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Шинэчилсэн хууль гарлаа. Энэ хууль ямар онцлогтой вэ ?

Монгол улс анх 1925 онд аливаа гал усны уурын хүчээр явагч зэрэг нутаг дэвсгэр дотроо зохицуулах дүрмийг анх баталж, дараа нь 1996 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Хууль батлагдсанаас хойш зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон. Энэ удаад УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Шинэчилсэн найруулгын гол зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудал бол жолооч явган зорчигч, замын цагдаа гэсэн 3-н хүний хоорондын харилцааг л зөвхөн зохицуулдаг байсан бол одоо төрийн болон олон нийтийн замын аюулгүй байдлыг хангадаг иж бүрэн систем болгон шинэчилсэн. 9 сарын 1-нээс бүх сургуулиудын хичээлийн хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг үндсэн хичээл болгон орно. Тэгэхээр Монголчууд хүүхэд байхаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах бололцоо бүрдэх юм.

      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү