Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
2017 оны 1 сарын 5 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, О.Баасанхүү, Д.Цогтбаатар, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Х.Баделхан, Н.Амарзаяа, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн, Н.Оюундарь нар асуулт асууж, хариултаа авав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тус хуулийн төсөлтэй холбогдуулан нэгэн тохиолдолыг хуваалцлаа. Зам тээврийн осол хийн бусдын эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулсан тохиолдлыг согтуугаар жолоо барьсан байж болзошгүй гэж үлээлгэтэл согтуу биш байсан. Харахад асуудалтай ч нотлогдохгүй тохиолдол байна.
Нөгөөтэйгүүр хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тоног төхөөрөмж алга тогтоох боломж алга гэлээ. Гишүүдийн хувьд зөвхөн зам тээврийн хөдөлгөөнд жолоо барьсан үед хэрэглэсэн сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх талаар бус олон нийтэд тэр дундаа хүүхэд залууст энэ хорт бодисийн хор хөнөөлийн талаар зөв ухуулах шаардлагатайг хэллээ.
Үүний дараа дэмжсэн, дэмжээгүй асуудлаар Н.Оюундарь, Г.Занданшатар, Н.Амарзаяа, Ц.Цогзолмаа нар үг хэллээ. Гишүүд сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлийн талаар нийтлэг байр суурьтай байлаа.
Ингээд 45 гишүүний 35 нь дэмжиж 77,8 хувиар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсний үндсэн дээр анхны хэлэлцүүлэгт бэлдүүлхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.