BRICS-ийн орнууд шинэ банк байгуулав
2015.07.21

BRICS-ийн орнууд шинэ банк байгуулав

Өнөөдөр Хятадын Шанхай хотод Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ (BRICS) хооронд байгуулсан Хөгжлийн шинэ банк үйл ажиллагаагаа эхэллээ. БРИКС-ийн гишүүн орнууд энэ банкийг байгуулснаар дэлхийн эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна.

Энэ сарын 7 нд дээрх таван орон 100 тэрбум долларын валютын нөөцтэй шинэ банк байгуулах тухай хэлэлцээ байгуулсан. Энэ нь гишүүн орнуудын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэжээ. Хэрэв америк долларын нөөц багасвал БРИКС-ийн орнууд өөрсдийн нөөцийг тодорхой нөхцлөөр ашиглах аж.

Эхэндээ шинэ банкны нөөц 10 тэрбум доллар байна гэж байв. Банкны хөрөнгөөр гишүүн орнууд болон бусад сонирхсон орнуудын тогтвортой хөгжил, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх юм байна.