Грекээс болж дэлхийн 400 баяны хөрөнгө 70 тэрбум доллараар дундрав
Дэлхийн үнэт цаасны зах зээл Грекийн өрийн хямралаас болж уналтад орж дэлхийн хамгийн баян 400 хүн 6 дугаар сарын 29-ний өдөр 70 миллиард доллараа алдсан тухай Bloomberg мэдээлэв.
Хувилаад үзвэл ганцхан өдрийн дотор тэрбумтнуудын хөрөнгө 1,5 хувиар багассан байна. Дунджаар нэг хүний алдсан мөнгө 175 сая доллар болж байна.
Хамгийн их алдагдал хүлээсэн баян нь Испаний тэрбумтан Амансио Ортега болж тэр 2,2 тэрбум доллараа салхинд хийсгэв. Түүний хөрөнгө 3,2 хувиар дундрав. Ортега нь Европын хамгийн баян, дэлхийн баячуудын жагсаалтад хоёрдугаарт ордог хүн. Түүний хөрөнгө нь 69,2 тэрбум доллар.
Амансио Ортега
Дэлхийн гурав дахь баян, 67,1 тэрбум долларын хөрөнгөтэй Америкийн хөрөнгө оруулагч Уоррен Баффет Грекээс болж 1,6 тэрбум доллараа алдав.
Дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс хөрөнгийнхөө 1,7 хувийг буюу 1,4 тэрбум долларыг алдав.
Харин эдгээр 400 баянаас 12 тэрбумтан Грекийг ашиглан мөнгөө арвижуулжээ. Нигерийн бизнесмен, Африкийн хамгийн баян хүн, баячуудын жагсаалтад 59-д жагсдаг Алико Дангот 180 сая долларын ашиг олж хөрөнгө нь 15,3 тэрбум доллар болж өсөв.
Тэрбумтнуудын нийт алдсан мөнгө нь Ford Motor Co. эсвэл «XXI зуун Fox» компаний зах зээлийн хөрөнгөнөөс илүү гарч байна.
Дэлхийн хамгийн баян 400 хүн дэлхий дээрх 4,2 их наяд долларыг хяналтандаа байлгадаг нь Германы ДНБ-ээс даруй 400 тэрбум доллараар их юм.