Сүүлийн 200 жилд 83 орон дампуурлаа зарлаж байжээ
ОУВС-ийн судлаачид сүүлийн 200 жил буюу 1812-2012 онд Дэлхийн улс орнуудад болсон мөнгөний уналтыг судалжээ. Судалгааны дүнг баяжуулсан Anadolu Ajansı агентлагийн мэдээлснээр сүүлийн хоёр зуунд багаар бодоход 83 орон гадаад болон дотоод өрөө төлж чадахгүйгээс болж дампуурлаа зарлаж байжээ. Тэдний дунд өнөөдрийн тэргүүлэх эдийн засагтай АНУ, Хятад, Герман, Япон, Их Британи байна.
Грек улс түүхэндээ нийт 6 удаа уналтад орж байв.
АНУ 5 удаа дампуурч байжээ
АНУ байгуулагдсан цагаасаа хойш 5 удаа дампуурч байжээ. Америкчууд нэг удаа гадаад өрөө төлж дийлэлгүй сөхөрч, дөрвөн удаа дотоод өрөө дарж чадалгүй бууж өгсөн байна. Банкны салбарын хямралаас үүдэлтэй анхны уналт 1790 онд тохиож байв. Хамгийн сүүлийн уналт 1933 онд болжээ.
Европ тивийн 47 орны 22 нь дампуурч байв. Тухайлбал Герман 212 жилийн дотор 8 удаа уналтад өртөж байснаас хамгийн сүүлийн уналтууд хоёрдугаар дайны улмаас 1939, 1948 онуудад болж байжээ. Испани улс уналтын тоогоор толгой цохидог бөгөөд 19 дүгээр зуунд 8 удаа, 20 дугаар зуунд нэг удаа дампуурлаа зарлаж байв.
Азийн 47 орноос 14 нь дампуурлын туршлагатай. Тэдний тоонд өнөөдрийн хүчирхэг эдийн засагтай Хятад, Япон, Энэтхэг бий.
Латин Америк
Латин Америкийн орнууд уналтын тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Энэ бүсийн 12 орноос дампуурлаас зайлсхийж чадсан нэг ч улс байхгүй. Венесуэл, Перу, Эквадор улсууд тус тус 10 удаа дампуурч байснаараа дэлхийн рекорд тогтоодог. Тэдний араа тус бүрдээ 9 удаа дампуурсан Бразиль, Мексик,Уругвай, Чили орно. Аргентин ч бас олон удаа дампуурсан орны нэг юм.
Хамгийн сонирхолтой нь Номхон далайн арлуудын 12 орноос уналтад орж байсан нэг ч орон байхгүй. Тэд өрийн дампуурал гэж юу байдгийг мэдэхгүй.