Сүйрэл дагуулсан хоёр минутын аялал
Гэрэл зургуудыг АР
2015.07.01

Сүйрэл дагуулсан хоёр минутын аялал

Индонезийн Нисэх хүчний “Hercules C-130” онгоц Бунгуран арал дээрээс хөөрөөд агаарт ердөө хоёр минут болжээ. Таван км орчим нисээд Медан хот дахь зочид буудал, түүний хажуу дахь байшингуудын дээрээс унажээ.  Осол гарахын өмнөхөн нисгэгч хөдөлгүүрт асуудал гарсныг мэдээлж амжсан бөгөөд буцаж буухыг оролджээ. Онгоцонд цэргийнхний гэр бүл голлосон 113 хүн байв. Урьдчилсан мэдээгээр тэд бүгд амь үрэгджээ. Газар дээр хэдэн хүн нас барсан нь тодорхойгүй байна.