Европын холбоо өрөнд баригдаж, өтөнд идэгджээ
Европод их өртэй улс нь зөвхөн Европ биш аж. Хэдийгээр Грекэд өрийн хэмжээ нь их ч Европын улсуудыг Гректэй харьцуулж болно.
Хөгшин тивд нийтдээ ДНБ-ээсээ давсан өртэй 6 улс бий. Мөн 16 орны өрийн хэмжээ Маастрихтийн гэрээгээр дээд хэмжээ гэж тогтоосон ДНБ-ий 60 хувиас хэтэрсэн.
Харин Грекийн өрийн хэмжээ ДНБ-ий 177 хувьтай тэнцэж байна. Грекийн араас өрийн хэмжээгээр Итали (132,1%), Португали (130,2%) явж байна. Түүнчлэн Ирланд (109,7%), Кипр (107,5%), Бельгии (106,5%) улсуудын өрийн хэмжээ ДНБ-ээс хэтэрсэн.
ДНБ-тэй харьцуулсан өрийн хэмжээ хамгийн бага улс нь Эстони (10,6%), Норвеги (26,4%) Болгар (27,8%) гурав юм.
Хэдийгээр Засгийн газрууд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч Европын холбоон дахь өрийн хэмжээ эрс өссөөр байгаа аж. Өнгөрсөн онд гишүүн орнуудын нийлсэн өр 92 хувьд хүрчээ. Энэ нь 1999 онд бий болсон евро хэмээх валютын түүхэн дэх хамгийн том өр юм.
Европын холбооны удирдлага хатуу чиглэл өгч байгаа ч улс орнуудын хувьд нийгмийн шинжтэй зардлуудаа хэмнэхэд хэцүү. Хачирхалтай нь өр багатай улсуудын өрийн хэмжээ илүү хурдтай өсч байна.
2012 оны эхний улирлаас эхлээд 2,5 жилийн хугацаанд 8 улс өрийнхээ хэмжээг бууруулж чаджээ. Тухайлбал Норвеги 17,9 хувьтай байсан өрийг 11,4 болгожээ.
Харин Эстонид хамгийн хурдацтай өсч 1,1 тэрбум евро байснаа 2,1 тэрбум болж 87 хувиар өсчээ. Түүнчлэн Болгарт 81, Словенид 75 хувиар өссөн байна.
Грек улс өрийн хэмжээгээр их ч өсөлтийн хурдаар 14-т орж байна. Грекийн эдийн засаг жижиг учраас өрийн дарамтанд амархан өртөж байна. Бодит мөнгөний тоогоор нь аваад үзвэл Грекээс илүү өртэй таван орон бий. Герман, Итали, Их Британи, Франц, Испани улсууд тус бүр 1 их наяд еврогийн өртэй.