Тунист хийсэн үхлийн аялал
2015.06.27

Тунист хийсэн үхлийн аялал

Өчигдөр Тунисын түүхэнд хамгийн их цус асгаруулсан өдрүүдийн нэг тохиов.  Суса хотын Порт Эль-Кантауигийн наран шарлагын газарт амарч байсан жуулчид руу алан хядагчид гал нээжээ. Гэрчүүдийн хэлснээр гэмт этгээдүүд хийлдэг завьтай эрэг рүү дөхөн ирээд жуулчид руу хэд хэдэн гранат хаясны дараа автоматаар буудаж эхэлсэн байна. 30 орчим хүн амь эрсдэж, 40 гаруй хүн шархдав. Гал нээсэн нэг хүнийг баривчилж, нөгөө нь алагджээ.