Алуурчинд хөшөө босгов
Гаврило Принцип
2015.06.29

Алуурчинд хөшөө босгов

Сербийн нийслэл Белград хотод Боснийн оюутан Гаврило Принципт хөшөө босгожээ.

101 жилийн өмнө, 1914.06.28 нд Гаврило Принцип хэмээх оюутан  Австри-Унгарын хаан ширээ залгамжлагч Франц Фердинандыг буудан хороосон нь Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх шалтгаан болжээ.

Сербийн ерөнхийлөгч Томислов Николич хөшөөний нээлтэн дээр “Гаврило Принцип бол эрх чөлөөний билэг тэмдэг болсон баатар хүн байсан. Бусад хүн юу гэж бодох нь бидэнд хамаагүй” гэжээ.

Хоёр метрийн өндөртэй хүрэл хөшөөг сербүүдэд боснийчууд бэлэглэжээ. Уг хөшөөг Сербийн Засгийн газрын хашаанд суурилуулсан байна. 

Хувьсгалч Гаврило Принцип нь “Млада Босни” хэмээх террорист бүлэглэлийн гишүүн байв. Түүний төрж өссөн Босни нутаг тэр үед Австри-Унгарын мэдэлд байсан бөгөөд бүлэглэлийнхэн эзлэн түрэмгийлэгчидтэй төрөл бүрийн аргаар тэмцэж байлаа. Тэдний нэг зорилт нь Сараев хотод Австри-Унгарын хаан ширээн залгамжлагч Франц Фердинандыг алах явдал байв.  Принципийг хэргийн газар баривчилж цаазаар авах ял оноосон ч цаазаар авсангүй.  Тэрээр 1918 онд шоронд сүрьеэгээр нас баржээ. 

Гаврилогийн нэртэй гудамж Сербийн Белград, Ниш хот, мөн Черногорийн Бар хотод бий. Жилийн өмнө аллагын 100 жилээр Источно-Сараевод Принципт хөшөө босгожээ. 

Сараевын аллага