АНУ-ын хуулиар эрэгтэй, эмэгтэйгийн алинтай нь ч гэрлэж болно.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Дээд шүүх түүхэн шийдвэр гаргав. Дөрвийн эсрэг таван хүний саналаар Дээд шүүх АНУ-ын нутаг дэвсгэрийн хаана ч ижил хүйстнүүд гэрлэлтээ батлуулах эрхтэй гэсэн шийдвэр гаргав. АНУ-д бэлгийн цөөнхийг дэмждэг хөдөлгөөнийхний хувьд хамгийн том ялалт боллоо.
Шүүхийн байрны гадаа зогсож байсан ижил хүйсийн гэрлэлтийг дэмжигчид шийдвэрийг сонсоод баярлаж хөөрөв.
Үүнээс өмнө АНУ-ын 50 мужаас 36 мужид зөвшөөрсөн байсан бол одоо бүх мужид зөвшөөрөв.
Барак Обама энэ шийдвэрийн тухай “уг алхам АНУ-ыг улам хөгжингүй болж байна. Энэ бол Америкийн ялалт. Энэ шийдвэр олон сая америк сэтгэлийнхээ гүнд итгэж, хүлээж байсан зүйлийг баталгаажууллаа. Нийгэмд бүх хүн тэгш эрхтэй байсан цагт илүү эрх чөлөөтэй болно” гэж хэлжээ.
Дээд шүүхийн шийдвэр Обамагийн санаачилсан Хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээний тухай хууль батлагдсаны дараа өдөр нь гарчээ. Ингэснээр Обамагийн Тамгын газар Дээд шүүхийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө хоёр том ялалтыг байгуулжээ.