АНУ, Куб хоёр харилцан Элчин сайдын яамдаа нээхээр боллоо
Обама, Рауль Кастро
2015.07.02

АНУ, Куб хоёр харилцан Элчин сайдын яамдаа нээхээр боллоо

АНУ, Куб хоёр 7 дугаар сарын 20 нд Вашингтон, Гаван хотноо харилцан Элчин сайдын яамдуудаа нээхээр болжээ. Энэ тухай Кубын Гадаад хэргийн яам Reuters агентлагад мэдээлжээ.  Кубын дипломатчдын хэлснээр Элчин сайд байгуулах өдрийг Ерөнхийлөгч Обама Раул Кастрод илгээсэн захидалдаа товлосон байна.

7 дугаар сарын 20 нд Вашингтонд элчин сайдын яам нээхтэй холбоотой Кубын Гадаад хэргийн яаман дээр хэвлэлийн бага хурал болно.

Одоогийн байдлаар Гаван болон Вашингтонд Швейцарийн Элчин Сайдын яамны дэргэд хоёр орны сонирхлын секцүүд ажиллаж байна. АНУ, Куба хоёр 1961 онд тасарсан дипломат харилцаагаа сэргээх талаар нууц хэлэлцээрийг 2013 онд эхлүүлсэн. Өнгөрөгч оны 12 сард хоёр ерөнхийлөгч энэ талаар албан ёсоор мэдэгдсэн.  Дараа нь хэд хэдэн уулзалт болж Обама Кубыг терроризмыг спонсорлогч орнуудын жагсаалтаас хасчээ.

1959 онд Кубад хувьсгал болж Фидел Кастро тэргүүтэй босогчид засгийн эрхэнд гарснаар 1960 онд АНУ Кубын эсрэг хориг тогтоосон. Харин дараа жил нь хоёр улс дипломат харилцаагаа тасалжээ.