
Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
2015.02.16
АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийжээ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн байна. Мөн хуралдаанаар намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгийн гишүүдийн хэн хаана ажиллах талаарх асуудлыг авч хэлэлцжээ.
Товчдоо бол дотоод асуудал хэлэлцсэн бөгөөд тус бүлгээс өнөөдөртөө ямар нэг мэдээлэл хийхгүй гэж эх сурвалж мэдээллээ.