2015.02.02

С.Эрдэнэ: Ардчилсан хүчний холбоо 80 гаруй клуб, 200 гаруй сонирхолын бүлгийг бий болгосон

“Монголоо шинэчлэе” гэсэн уриатайгаар хүнээ хөгжүүлж улс орондоо хувь нэмрээ оруулахаар байгуулагдсан Ардчилсан хүчний холбоо өнөөдөр их хурлаа хийлээ.

Байгуулагдсанаасаа хойш 5 жилийн хугацаанд 80 гаруй холбоог үүсгэж нийгмийг бүх салбарт хүрч ажиллах залуусыг бүрдүүлснээ тэд энэ үеэр тайлагналаа.

УИХ-ын гишүүн  С.Эрдэнэ "Ардчилсан хүчний холбооны үндсэн зохион байгуулалтын хэлбэр нь клуб, сонирхолын бүлэгт түшиглэн тогтдог хэн ч ямар ч салбарыг чиглэсэн клуб сонирхолын бүлгийг байгуулж энэ салбарт шинэчлэл хийхийн төлөө санал бодлоо уралдуулж ажилладаг. Одоогоор 80 гаруй клуб, 200 гаруй сонирхолын бүлгийг бий болгоод байна.