Б.Гарамгайбаатар: Таван толгойн төслийн явцыг 14 хоног тутамд бүлэг дээр сонсоно
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.01.14

Б.Гарамгайбаатар: Таван толгойн төслийн явцыг 14 хоног тутамд бүлэг дээр сонсоно

АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.

-Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. А.Бакей гишүүнээр ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг шинээр байгуулсан.

Ажлын хэсэг шахуу ажиллаж, гишүүдээс гаргасан саналыг тусгана. Түүнчлэн, Малын хөлийн татвар, Нийслэлийн албан татвар, төсвийн зарлагьп бууруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хоёр дахь зах зээл буюу Хөрөнгийн биржийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг дээр гишүүд голлон саналаа хэлсэн.

Мөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлэх замаар далд байгаа мөнгийг ил гаргах асуудлууд дээр гишүүд байр сууриа илэрхийллээ. Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулййн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсантай холбогдуулаад Сангийн яамны мэдээллийг сонссон.

Монгол улсын төр төрийн болоод хувийн хэвшлийнхэн, мөн концессийн гээд бүх өр зээлийн хэмжээ, тэдгээрийг хэд, хэдэн онд ямар байддаар эргэн төлөх талаар мэдээллийг нэгдсэн байддаар авч байж, уг асууддыг хэлэлцье гэсэн саналыг гишүүд гаргасны дагуу Санцрйн яаманд үүрэг өглөө.

Сангийн яам эдгээр мэдээллийг дөрөв хоногийн хугацаанд багтааж гаргасны дараа өртэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Цаашлаад Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрлөлт оруулах асууддыг хэлэлцсэн.

Эцэст нь Тавантолгой төслийн талаар М.Энхсайхан сайдын мэдээллийг сонслоо. Уг төслийн талаар долоо эсвэл 14 хоног тутамд бүлэг дээр мэдээлэл авч, ажлын явцтай танилцан, Засгийн газрын болоод Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилтүүдэд хяналт тавьж байя гэдэг дээр гишүүд санал нэгддээ.

-Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор цаашид зарим төрлийн татварыг шинээр тогтоох асуудал дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн үү?

Ажлын хэсэг шинээр байгуулагдагдсанаар гишүүдийн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэх үүрэг хүлээж байгаа юм. Хөдөө, орон нутаг болон тойрогтоо ажиллаад ирсэн гишүүд татвартай холбоотой асуудлуудад нэлээд болгоомжтой хандах ёстой гэдгийг анхааруулж байгаа. Иймд эхлээд бүлэг дээрээ сайтар ярилцаад, ажлын хэсэг гишүүдийн байр суурь, саналыг нэгтгэж, нэгдсэн ойлголтод хүрсний дараа хуулийн төсөлд тусгая гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.

-2015 оны төсвийн тодотголд өмнөх Ерөнхий сайд авилгажсан гээд санхүүжилтайг нь царцаасан зарим төсөл багтсан байх юм. Нэгэнт эдийн засаг хүнд байна гэж үзэж байгаа бол эдгээр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хойшлуулж болдоггүй юм уу. Тухайлбал, замын засвар арчилгаанд 25 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Ардчидсан намын бүлгийн гишүүд мөн энэ саналыг тавьсан. Бид маш олон дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Зам бол яг л нялх хүүхэдтэй адил.

Барьж дууссаны маргаашнаас арчилгаа шаардагддаг. Энэ зардал Авто замын тухай хуульд зааснаар Замын сангийн хөрөнгө оруулалтад хамаардаг. Өнөөдөртөө замын засвар арчилгааг зогсоож болох ч алсдаа илүү их зардал шаардагдана. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлсэн барилгуудын санхүүжилтийг энэ оны төсөвт тусгаж өгөхгүй бол өнөөх өрийн сүлжээ улам л газар авч, аж ахуйн нэгжүүд хямралд орно.

-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газрын баталгааг тусгасан байсан. Засгийн газраар баталгаа гаргуулах компанийг ямар шалгуураар сонгох вэ?

Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулаад гишүүд Сангийн яамнаас мэдээлэл авсан. Эхний ээлжинд өр гэж юуг хэлэх вэ, ямар ямар өрийг энэ хуульд хамааруулах вэ гэдгийг тодорхой болгосны дараа нарийвчилж ярилцах шийдэлд хүрсэн. Иймд энэ асуудлыг хараахан ярилцаагүй байгаа.

Өрийн удирдлагын тухай хуульд өрийн тааз багтаж байгаа юу. АН-ын бүлэг Засгийн газар болон МАН-ын бүлэгтэй сайн хамтарч ажиллаж чадахгүй байна уу?

Өрийн таазтай холбоотой асуудлаар парламентад суудалтай бүх намуудтай байгуулсан хам- тын ажиллагааны гэрээний заалтуудаа мөрдөж байгаа. Эдгээр гэрээнд өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байхаар бүх нам гарын үсэг зурсан тул тийм асуудал байхгүй.

Харин Засгийн газрын баталгааны асуудлаар бид ярилцаж байна. Өөрөөр гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Өрийн удирдлагын хууль гэж манайд урьд нь байгаагүй. Ийм хуультай болсноороо бид өрийг удирдан залах, чиглүүлэх тодорхой алхмуудыг тусгаж өгсөн.

-Бодит байдлыг харахад, өрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэж харагдаж байгаа. Энэ талаар бүлгайн хурал дээр хэлэлцэж, шийдсэн үү?

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдаж, 2011 оноос хэрэгжих ёстой байсан ч 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед энэ хуулийг батлахдаа 2012, 2013 онд өрийн хэмжээ төдөн хувь байна гэдгийг тодорхой тусгаж өгсөн ч энэ нь өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа. Өрийн хэмжээ өсч, 40-50 хувьд хүрсэн нь ч үнэн. Энэ тодотголоор аль, аль тал нь өнөөгийн байдлыг хүлээн зөвшөөрье, үүнээс цааш бондын болоод бусад богино хугацаатай зээлүүдийг авахгүй байя гэдэг дээр тохиролцсон.

-Банк, санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн. Энэ шаардлагыг хангах банк хэр олон байгаа бол ?

Р.Амаржаргал гишүүний гаргасан энэ саналыг нэлээд олон гишүүн дэмжсэн. Энэ эдийн засгийг сайжруулах, үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам олох тал дээр Сангийн яам болон холбогдох байгууллагуудучир дутагдалтай ажиллаж байна гэж үзсэнтэй холбоотой. Өнөөдөр арилжааны банкнаас том дүрмийн сантай Банк бус санхүүгийн байгууллагууд байна,  дээр нь арилжааны банкууд дотроо ББСБ байгуулаад  давхар ашиг хийж байна.

Үүнд  гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Иймд үүнийг судал үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Дүрмийн санг нэмэгдүүлснээр сул чөлөөтэй байгаа их хэмжээний мөнгөн хөрөнгө эдийн засгийн эргэлтэд ил болж орж ирнэ гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуул байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн биржээ зуучлуулан худалдаалах асуудал хүртэл хөндөгдсөн. Энэ бүхний судалж үзсэнээр тэтгэвэр тэтгэмжийг танах асуудал тийм ач холбогдолтой эсэхийг нягтлан шийдвэрлэх бололцоо бүрдэнэ гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байна.

-АН-ын дарга З.Энхбол, нарийн бичгийн дарга нараа парламентын гишүүдээ сонгосон байна. Энэ нь дүрэмдээ нийцэж байна уу?

АН-ын дарга бүтэц бүрэлдэхүүнээ хэрхэн томилох нь түүний эрхийн асуудал. Энэ эрхийнхээ хүрээнд намын шинэ дарга УИХ ын гишүүдээс намын нарийг бичгийн дарга нарыг сонгох асуудлыг оруулж ирсэн. Бүлгийг гишүүд дэмжсэн.