Төрийн байгууллагыг номонд нь оруулсан О.Баасанхүү
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.12.19

Төрийн байгууллагыг номонд нь оруулсан О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хотын дарга Э.Бат-Үүл, НМХГ-ын дарга нарыг номонд нь оруулаад авчээ.

Тиймээс түүнийг улстөрийн хүрээнийхэн жил ирэх тусам яван чангарч байгаа нөхөр дөө хэмээн егөөддөг. Тодруулбал, тэрбээр "УИХ-ын гишүүн миний нэр дээр иргэдээс малын хулгайтай тэмцэх, төрийн бодлогыг гаргуулах талаар хүсэлт ирүүлж байна. Тэдгээр өргөдлөөс харахад Улаанбаатар хотын ойр орчимд мал нядалгааны газар болон махны ченжүүд шөнө дунд мал нядалгаа явуулж худалдан борлуулах ажил хийдэг нь малын хулгайг өөгшүүлж байна.

Иймд нийслэлийн ойр орчмын мал нядалгааны газруудыг өдрийн цагаар үйл ажиллагаа явуулдаг болгох, малын гарал үүслийн бичгийг хэвшүүлэх талаар зохих арга хэмжээг авна уу" гэж лүндэн буулгасан аж.  

Гэтэл ард иргэдийнхээ албан бичигт хариу өгдөггүй уддаг мэргэжлийн хяналтынхан түргэн авч нийслэлийн ойр орчимд малын хулгайг зогсоох зорилгоор шалгалт хийснээ нэгд нэгэнгүй тоочсон албан бичгийг О.Баасанхүүд хүргүүлсэн байх юм. Үгүй муухай ард түмнээ ялгаж байгаа юм шүү. Энэ мэргэжлийн хяналтынхан.