Мэргэжлийн хяналтын газраас О.Баасанхүү гишүүнд хариу илгээв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2014.12.18

Мэргэжлийн хяналтын газраас О.Баасанхүү гишүүнд хариу илгээв

 О.Баасанхүү гишүүн Хотын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт хүсэлт гаргаж, албан бичгийг явуулсан талаар мэдээлсэн.

Тэрбээр албан бичигтээ "УИХ-ын гишүүн миний нэр дээр иргэдээс малын хулгайтай тэмцэх, төрийн бодлогыг гаргуулах талаар хүсэлт ирүүлж байна. Тэдгээр өргөдлөөс харахад Улаанбаатар хотын ойр орчимд мал нядалгааны газар болон махны ченжүүд шөнө дун мал нядалгаа явуулж худалдан борлуулах ажил хийдэг нь малын хулгайг өөгшүүлж байна. Иймд УБ хотын ойр орчмын мал нядалгааны газруудыг өдрийн цагаар үйл ажиллагаа явуулдаг болгох, малын гарал үүслийг бичгийг хэвшүүлэх талаах зохих арга хэмжээг авна уу" гэсэн байсан. Тэгвэл түүний албан бичигт хариу илгээжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс хот орчимын иргэдийн малын хулгайг зогсоох зорилгоор шалгалт оруулжээ.